Samsung хиймэл оюун ухаантай усны шүүлтүүрээ танилцууллаа

нийтлэгч Содном Энхбаяр
Samsung хиймэл оюун ухаантай усны шүүлтүүрээ танилцууллаа

Samsung компани хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг ус цэвэршүүлэгч төхөөрөмжөө олон нийтэд танилцууллаа. Тус төхөөрөмж нь 82 төрлийн хортой бодисыг устгах чадвартай бөгөөд хүнд металл, микропластик болон бусад бохирдуулагчийг зайлуулдаг дөрвөн шатлалт цэвэршүүлэх системтэй гэдгээрээ онцлог юм.

Мөн гурван өдөр тутамд шүүлтүүрийн металл хэсэгт автоматаар электролиз хийж бичил биетнийг устгадаг. Үүний явцад ус устөрөгч, хүчилтөрөгч болон задарч, улмаар атомын хүчилтөрөгчөөс озон (O₃) үүсэх бөгөөд энэ нь аюулгүй, үр дүнтэй ариутгагч бодис гэж тооцогддог байна.

Төхөөрөмж нь дөрвөн цагаас илүү хугацаанд ашиглагдаагүй тохиолдолд усыг автоматаар зайлуулж, зогсонги байдалд орохоос сэргийлдэг. Шүүлтүүрийн ухаалаг удирдлагыг Samsung-ийн Bixby туслах дэмждэг бөгөөд дуут хяналт, хайрцаг солих сануулга, хоол хийх усны хэмжээ, температурыг тохируулах боломжийг олгодог. Мөн ухаалаг гэрийн системтэй холбогдсон тул гар утасны аппликейшнээр дамжуулан удирдах боломжтой.

Одоогоор уг бүтээгдэхүүн зөвхөн Өмнөд Солонгост худалдаалагдаж байгаа ч ойрын хугацаанд олон улсын зах зээлд гаргах төлөвтэй байна. Төхөөрөмжийн үнэ 1.45 сая вон буюу 1000 гаруй ам.доллар юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.