Японы нэгэн хотод гар утас ашиглах хугацааг хоёр цаг болгон хязгаарлана

нийтлэгч Содном Энхбаяр
Японы нэгэн хотод гар утас ашиглах хугацааг хоёр цаг болгон хязгаарлана

Айчи мужийн Тоёакэ хотын захиргаа оршин суугчдад ухаалаг гар утас ашиглах хугацааг ажил, сургуулиас бусад үед өдөрт дээд тал нь хоёр цаг байлгах зөвлөмж гаргахаар бэлтгэж байна. Энэ нь технологийн хэт их хэрэглээнээс үүдэх сөрөг нөлөөг бууруулах зорилготой шийдвэр юм.

Хотын захиргаанаас боловсруулсан энэхүү журам нь Япон улсад ухаалаг утас болон электрон төхөөрөмжийн хэрэглээг хязгаарласан анхны хотын түвшний зохицуулалт болох бөгөөд орон нутгийн ассамблей баталбал ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Хотын нэгэн албан тушаалтан “Бид энэхүү дүрмээрээ дамжуулан хүмүүсийг гар утсаа хэрхэн ашиглаж буйгаа эргэн бодох боломж олгохыг хүсэж байна” гэж онцолсон байна.

Дүрмийн төсөлд:

  • бага ангийн сурагчдыг оройн 21:00 цагаас хойш утас хэрэглэхгүй байх,
  • дунд, ахлах ангийн сурагчид болон насанд хүрэгчдийг 22:00 цагаас цааш ямар ч төхөөрөмж ашиглахаа зогсоохыг уриалжээ.

Мөн төслийн хүрээнд ухаалаг утас, компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүд зайлшгүй хэрэгцээтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч нийгмийн сүлжээ, видео стримингийн хэт хэрэглээ нь эрүүл мэнд болон гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг онцолсон байна. Үүнээс гадна цахим төхөөрөмжийг зөв зохистой хэрэглэх талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд сургуулиуд болон эцэг эхчүүдтэй хамтран ажиллахаар тусгажээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.