Apple: Шинэ iPhone 17, AirPods, Apple Watch цувралаа танилцууллаа

нийтлэгч Содном Энхбаяр
Apple: Шинэ iPhone 17, AirPods, Apple Watch цувралаа танилцууллаа

Купертино хотод байрлах Apple компанийн төв байранд энэ оны хамгийн хүлээлттэй арга хэмжээ болсон бүтээгдэхүүн танилцуулах эвент өчигдөр “Awe Dropping” уриан дор болж өнгөрлөө.

Энэ удаад компанийн зүгээс iPhone 17-ийн дөрвөн шинэ загвар, шинэ Apple Watch цуврал болон шинэ AirPods Pro 3 бүтээгдэхүүнээ олон нийтэд хүргэлээ.

AirPods Pro 3

  • Шуугиан дарах (Active Noise Cancellation) систем нь өмнөхөөсөө хоёр дахин хүчирхэг болсон.
  • Apple Intelligence AI–д суурилсан шууд орчуулгын чадвартай.
  • Ус, хөлснөөс хамгаалах үзүүлэлт сайжирч, зүрхний цохилт хэмждэг болжээ.
  • Үнэ: $249

Apple Watch Series 11

  • Биеийн бат бөх чанар өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн.
  • “Liquid Glass” шинэ загвар, 24 цагийн батарейтай.
  • Үнэ: $399-оос

Apple Watch SE 3

  • Хямд хувилбар бөгөөд үргэлж асаалттай дэлгэцтэй.
  • 18 цагийн батарей, 5G холболттой.
  • Хурдан цэнэглэгддэг болжээ.
  • Үнэ: $249-оос

Apple Watch Ultra 3

  • Apple Watch дундаас хамгийн том дэлгэцтэй загвар.
  • Нэг цэнэгээр 42 цаг ажиллах чадвартай.
  • Хиймэл дагуулд холбогдох боломжтой.
  • Үнэ: $799-оос

iPhone 17

  • 6.3 инчийн дэлгэц, Ceramic Shield 2 хамгаалалттай.
  • A18 чип болон Apple Intelligence системтэй.
  • Лаванда, манан цэнхэр, хар, цагаан, ногоон өнгийн сонголттой.
  • Үнэ: $799-оос

iPhone Air

  • Бүх цаг үеийн хамгийн нимгэн iPhone: 5.6 мм зузаантай.
  • Бат бөх Ceramic Shield материалаар хийгдсэн.
  • Шинэ plateau технологи ашиглан камер, чанга яригчийг багтаажээ.
  • Хар, цагаан, алтлаг, тэнгэрийн цэнхэр өнгөнүүдтэй.
  • Үнэ: $999-оос

iPhone 17 Pro ба Pro Max

  • Хамгийн хүчирхэг A18 Pro чиптэй iPhone.
  • Мэргэжлийн түвшний 8 төрлийн дуранг нэгтгэсэн камерын системтэй.
  • Арын камер: 48 мегапикселийн гурвалсан систем, мэдрэгчийн хэмжээ 56%-иар томорсон.
  • Албан ёсны эвентийн бичлэгийг iPhone 17 Pro-гийн камераар хийжээ.
  • Гүн цэнхэр, мөнгөлөг, улбар шар өнгийн сонголттой.
  • Үнэ: $1,099-оос

Холбоотой нийтлэлүүд

2 сэтгэгдэл

Амбагай 9 сар 10, 2025 - 2:40 pm

iPhone 17-гийн шинэ боломжуудыг хүлээж байлаа, сайхан сонсогдож байна

Дэлгэрэнгүй унших Reply
Бортэ 9 сар 10, 2025 - 2:54 pm

Apple Watch-ийн шинэ загвар маш гоё харагдаж байна

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.