8
Apple-ийн “Awe Drop” арга хэмжээний дараа түнш компани Beats шинэ iPhone 17 загваруудад тохирох гэрийн цуглуулгаа худалдаанд гаргалаа. Энэхүү шинэ цуврал нь хэрэглэгчдэд зөвхөн хамгаалалт бус, нэмэлт боломжийг олгож байгаа гэдгээрээ онцлог.
Kickstand оосортой гэр
- Утасны цүнхний оосор улам түгээмэл болж буй энэ үед Beats илүү шинэлэг шийдэл оруулжээ.
- Оосор нь төгсгөлдөө онгойж, хайрцгийн соронзон хэсэгт бэхлэгдэн утсыг тавиур болгон ашиглах боломжтой.
- MagSafe болон камерын удирдлагатай iPhone 17 Kickstand гэр нь боржин саарал, шохойн чулуу, хайрга ягаан зэрэг өнгөтэй.
- Үнэ: $59
Нимгэн хамгаалалтын гэр
- Beats-ийн тодорхойлсноор “нимгэн, хөнгөн, нарийн урласан” загвар.
- Царцсан гадаргуутай тул хурууны хээ үлдээхгүй, дотор нь бичил шилэн доторлогоотой.
- Энэ хувилбар нь iPhone Air-д зориулсан цорын ганц гэр.
- Үнэ: $45
Бат бөх хамгаалалтын гэр
- Утас унагах зуршилтай хэрэглэгчдэд зориулагдсан.
- Хүчтэй полимер материалаар хийж, цохилт шингээх хажуугийн дэвсгэртэй.
- Ёроол нь хаалттай, гадна тал нь бүтэцтэй царцсан тул гарын атгалт сайн.
- Олон удаагийн уналт, зураас, дулаан, химийн болон механик туршилтаар баталгаажсан.
- Өнгөний сонголт: Everest Black, Rocky Blue, Alpine Grey, Sierra Orange.
- Үнэ: $79
Нэмэлт мэдээлэл
Apple энэ арга хэмжээний үеэр шинэ iPhone 17, iPhone Air, iPhone 17 Pro/Pro Max, шинэ Apple Watch цуврал, AirPods Pro 3 бүтээгдэхүүнээ танилцуулсан. Мөн iOS 26 үйлдлийн системийн шинэчлэлт есдүгээр сарын 15-наас үнэ төлбөргүй нээлтээ хийхээр боллоо.