6
Apple компанийн танилцуулсан AirPods 3 Pro утасгүй чихэвч нь өмнөх загваруудаасаа олон шинэчлэлтэйгээр ирж байгаа ч үнэ нь өмнөхийн адил 250 ам.доллар хэвээр үлдлээ.
Шинэ боломжууд
- IP57 хамгаалалт: Ус, тоосны хамгаалалт сайжирсан.
- Зүрхний цохилт хэмжигч: 50 гаруй төрлийн дасгал хөдөлгөөнийг хянах чадвартай.
- Идэвхтэй дуу чимээ дарах (ANC):
- AirPods 2 Pro-оос хоёр дахин
- Эхний үеийн AirPods Pro-оос дөрөв дахин илүү үр дүнтэй.
Бие даасан ажиллагаа
- Цэнэглэхгүйгээр 8 цагийн турш тасралтгүй хөгжим сонсох боломжтой.
- Сонсголын аппаратын горимд 10 цаг хүртэл ажиллах чадвартай.
Хэлний орчуулгын функц
- Хоёр тал хоёулаа AirPods 3 Pro ашиглаж байвал харилцан яриа шууд орчуулагдана.
- Зөвхөн нэг тал чихэвчтэй байвал орчуулга iPhone-ийн дэлгэцэн дээр гарч ирнэ.
Нэмэлт давуу тал
- Дууны чанар илүү тод болсон.
- Хэрэглэгчийн сонголтод нийцсэн таван өөр төрлийн чихний резинэн үзүүр иж бүрдэлд багтжээ.
Борлуулалт
Шинэ чихэвчийн худалдаа 2025 оны есдүгээр сарын 19-нөөс эхэлнэ.