Судалгаагаар утсаа унтахын өмнө ашиглах нь нойронд сөргөөр нөлөөлдөг гэх ойлголтыг няцаав

нийтлэгч Содном Энхбаяр
Судалгаагаар утсаа унтахын өмнө ашиглах нь нойронд сөргөөр нөлөөлдөг гэх ойлголтыг няцаав

Олон жил хүмүүсийг унтахаасаа өмнө ухаалаг гар утсаа хол байлгах-ыг зөвлөж ирсэн. Энэ нь дэлгэцийн цэнхэр гэрэл нойронд муугаар нөлөөлдөг гэсэн түгээмэл ойлголттой холбоотой байв. Гэвч “Унтахын өмнө дэлгэц ашиглах болон насанд хүрэгчдийн нойрны эрүүл мэндийн хоорондын цогц холбоо” хэмээх шинэ судалгаа энэ домгийг үгүйсгэж байна.

Судалгааны дүн

Канадын Торонтогийн Их сургууль болон Лавалын Их сургууль хамтран 1300 гаруй насанд хүрэгчдийн унтах зуршил, дэлгэцийн хэрэглээг судалжээ. Үр дүнгээс үзэхэд, шөнийн цагаар утас ашиглах нь нойр муудахад шууд нөлөө үзүүлдэггүй болох нь тогтоогдсон байна.

Сонирхолтой нь,

  • Тогтмол утсаа ашигладаг хүмүүс илүү сайн нойр авч, өдрийн турш сэргэлэн байдаг,
  • Харин бараг ашигладаггүй хүмүүс нойроо хамгийн тогтвортой гэж үнэлжээ.
  • Харин дунд зэрэг хэрэглэгчид хамгийн муу үнэлгээ өгсөн бөгөөд энэ нь “утас ашиглах нь биш, харин зуршлын тогтвортой байдал илүү чухал” болохыг илтгэж байна.

Мэргэжилтний байр суурь

Торонтогийн Их сургуулийн профессор Коллин Карни өмнөх судалгаануудын алдаа нь насны ялгаа, гэрлийн нөлөөллийн хугацаа ба хүчийг харгалзан үзээгүйтэй холбоотой гэж онцолжээ.

Тэрээр:

“Өсвөр насныхан гэрэлд илүү мэдрэмтгий байдаг бол нас ахих тусам хүний нүдний мэдрэмж буурдаг. Мөн утсыг хэрхэн ашиглаж байгаа нь чухал — бясалгал сонсох нь нийгмийн сүлжээг гүйлгэхтэй адил биш.”

гэж мэдэгджээ.

Судалгааны дүгнэлт

Шинжээчид утсаа ашиглах, ашиглахгүй байх хоёрын аль алиныг туршиж үзэхийг зөвлөж байна:

  • Нэг долоо хоног утсаа унтахын өмнө хэрэглээд,
  • Дараагийн долоо хоног дэлгэцээс бүрэн зайлсхий.

Хэрэв нойрны чанар мэдэгдэхүйц сайжрахгүй бол асуудал нь утсанд бус, стресс эсвэл амьдралын хэв маягт оршиж болох юм.

Эрдэмтдийн үзэж буйгаар, нойрын чанарыг сайжруулах түлхүүр нь дэлгэцээс зайлсхийх бус, харин тогтвортой унтах цагийн хуваарь баримтлах, технологийг ухамсартайгаар хэрэглэхэд оршиж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.