1 минутын драмаар дэлхийг эзлэх гэж буй TikTok–ийн нууц зэвсэг

нийтлэгч Содном Энхбаяр
1 минутын драмаар дэлхийг эзлэх гэж буй TikTok–ийн нууц зэвсэг

PineDrama: TikTok-ээс салангид, богино драмын шинэ талбар

“TikTok” богино хэмжээний цуврал драмд зориулсан бие даасан “PineDrama” апп-аа танилцуулснаар богино видео контентын өрсөлдөөний хүрээгээ дараагийн шат руу гаргаж байна.

Шинэ апп нь бүтэц, хэрэглээний зарчмаараа “TikTok”-той төстэй ч бүжиг, тренд, чэлленжийн оронд нэг минут орчим үргэлжлэх богино цуврал драма, түүхэн дээр төвлөрдөгөөрөө ялгарч байна. Ингэснээр хэрэглэгчид тасралтгүй скроллохоос гадна богино боловч зохиомжтой, үргэлжилсэн өгүүллэг бүхий контент үзэх боломжтой болж байна.

Зар, төлбөргүй эхлэл: хэрэглэгч татах анхны тактик

Одоогийн байдлаар “PineDrama”-гийн бүх контент бүрэн үнэгүй, дээр нь огт зар сурталчилгаагүй ажиллаж байна. Энэ нь шинэ апп руу аль болох олон хэрэглэгч татах, эхний мөчид эерэг хэрэглээний туршлага өгөх стратеги гэж харагдаж байна.

“TikTok” одоогоор “PineDrama”-д төлбөрийн систем нэвтрүүлэх, эсвэл зар байрлуулах тухай тодорхой байр суурь илэрхийлээгүй байгаа бөгөөд цаашид платформыг хэрхэн мөнгөжүүлэх нь хараахан тодорхойгүй байна. Гэхдээ богино форматын драмын тусдаа экосистем бий болгож эхэлсэн нь контентын зах зээлд өөрийн байр суурийг улам өргөжүүлэх дараагийн алхам болж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.