“Meta” корпорацыг хамтран үүсгэн байгуулагч Марк Цукерберг болон түүний эхнэр Присцилла Чан нар Майамигийн ойролцоох Индиан-Крик хиймэл арал дээр 170 сая ам.доллароор тансаг харш худалдан авсан тухай Bloomberg мэдээлжээ. Тус арлыг өндөр хамгаалалт, нэр нөлөөтэй хөршүүдээс нь шалтгаалан “тэрбумтнуудын бункер” гэж нэрлэх нь байдаг байна.
Bloomberg-ийн иш татсан үл хөдлөх хөрөнгийн салбарын эх сурвалжуудын хэлснээр “Одоогийн байдлаар энэ нь Майами хотын түүхэн дэх хамгийн их үнийн дүнтэй хэлцэл юм. Бусад үл хөдлөх хөрөнгийн объект, зах зээлийн саналуудаас харахад 100 сая ам.доллороос дээш үнийн дүнтэй олон гэрээ хэлцэл хийгддэг хэдий ч энэ бол онцгой хэлцэл гэж бодож байна” гэжээ.
Индиан-Крик арал АНУ-ын Флорида мужийн өмнөд хэсэгт, Майами-Дейд тойрогт байрладаг бөгөөд ойролцоогоор 120 га талбайг эзэлдэг гэж мэдээлсэн байна. Тус арал XX зууны эхээр байгуулагдсан бөгөөд одоо Amazon-ыг хамтран үүсгэн байгуулагч Жефф Безос, АНУ-ын Ерөнхийлөгчийн хүргэн Жадер Кушнер, санхүүч Карл Айкан зэрэг нэр бүхий хүмүүс үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэж дурджээ.
