Өндөр ачаалалд зориулагдсан шинэ шийдлүүд
OpenAI компани GPT-5.4 цувралын шинэ mini болон nano загваруудыг танилцуулж, эдгээрийг өндөр ачаалалтай орчинд ашиглахад зориулагдсан хамгийн хүчирхэг компакт шийдлүүд гэж тодорхойллоо.
GPT-5.4 mini нь текст, зураг, хэрэгсэл ашиглах, вэб хайлт, файл боловсруулах болон компьютерийн үйлдлийг дэмждэг. Тус загвар 400,000 токений контексттэй бөгөөд өмнөх GPT-5 mini-гээс код бичих, логик дүгнэлт хийх, мультимодаль ойлголтоор илүү сайн үзүүлэлттэй болсон. Мөн гүйцэтгэлийн хувьд хоёр дахин хурдтай болсон байна. Туршилтаар SWE-Bench Pro дээр 53.4%, OSWorld Verified дээр 70.6% үзүүлэлт гаргасан нь өмнөх хувилбараас мэдэгдэхүйц ахицтайг харуулжээ.
Nano хувилбарын онцлог ба хэрэглээ
GPT-5.4 nano нь хамгийн жижиг, хамгийн хурдан хувилбар бөгөөд өртөг болон хурд чухал үүрэгтэй нөхцөлд ашиглахад зориулагдсан. Энэ загвар нь өгөгдөл ангилах, задлах, боловсруулах зэрэг энгийн ажлуудад илүү тохиромжтой.
GPT-5.4 mini одоогоор API, Codex болон ChatGPT дээр ашиглах боломжтой бол nano загвар зөвхөн API-р дамжин ажиллаж байна. ChatGPT-д mini хувилбар Free болон Go хэрэглэгчдэд Thinking горимоор нэвтэрч байгаа.
Үнэний хувьд GPT-5.4 mini нь 1 сая оролтын токенд 0.75 ам.доллар, гаралтын токенд 4.50 ам.долларын үнэтэй бол nano нь 0.20 болон 1.25 ам.долларын үнэтэй байна.