Улаан iPhone Ultra үнэхээр гарах уу: Apple-ийн нэрээр тарсан зураг хуурамч байжээ

Улаан iPhone Ultra үнэхээр гарах уу: Apple-ийн нэрээр тарсан зураг хуурамч байжээ

Apple-ийн анхны эвхэгддэг iPhone гэж яригдаж буй iPhone Ultra тод улаан өнгөөр гарч магадгүй гэх зураг цахим орчинд тарсан ч энэ мэдээлэл бодит биш бололтой. PhoneArena-гийн мэдээлснээр, нийтлэгдсэн render зургууд Apple-тэй холбоогүй бөгөөд хуурамч болох нь тогтоогджээ.

Өмнөх leak-үүдэд эвхэгддэг iPhone зөвхөн хар болон цагаан өнгөөр харагдаж байсан. Харин insider Evan Blass-ийн нийтэлсэн шинэ зургууд анх харахад Apple анхны эвхэгддэг iPhone-доо улаан хувилбар нэмэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн байна.

Тэрээр уг зургийн талаар:

“Онцгой улаан хувилбарын талаар та юу гэж бодож байна?” гэж нийтэлжээ.

Гэвч зургуудыг анхааралтай ажиглахад хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, дэлгэц дээрх battery indicator нь iOS 27-ийн одоогийн design-тай нийцэхгүй, харин хуучин iOS 26-ийн дүрслэлтэй илүү төстэй байжээ. Мөн улаан iPhone Ultra байгаа гэх мэдээллийг батлах өөр эх сурвалж гарч ирээгүй байна.

Дараа нь Bloomberg-ийн сэтгүүлч Mark Gurman эвхэгддэг iPhone улаан болон ногоон өнгөөр гарах тухай мэдээллийг няцаажээ. Түүний хэлснээр, тарсан зургууд Apple-ийн төхөөрөмжтэй бус, харин удахгүй гарах Xiaomi 18 Fold-той холбоотой байсан байна. Xiaomi 18 Fold-ийн улаан өнгийн хувилбар өмнө нь ийм байдлаар харагдсан аж.

Xiaomi 18 Fold есдүгээр сард нээлтээ хийх төлөвтэй бөгөөд XRING 03 процессороор ажиллах гэж байна. Харин Apple-ийн анхны эвхэгддэг iPhone ямар өнгөтэй гарах, үнэхээр iPhone Ultra нэртэй байх эсэх зэрэг мэдээлэл есдүгээр сарын 9-ний танилцуулгаар тодорхой болох магадлалтай.

Ийнхүү цахим орчинд тарсан тод улаан iPhone Ultra-ийн зураг Apple-ийн бодит бүтээгдэхүүн биш, харин өөр үйлдвэрлэгчийн эвхэгддэг smartphone-той холбоотой render байсан бололтой. Гэсэн ч Apple-ийн анхны эвхэгддэг iPhone-ийн талаарх хүлээлт танилцуулгын өмнө улам нэмэгдсээр байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.