Орчин үеийн технологийн шийдлүүдийг нэг дор багтаасан “HONOR Magic7” ухаалаг утас албан ёсоор “PC mall”-д худалдаанд гарлаа. Ирээдүйгээс ирсэн мэт дизайнаар хэрэглэгчдийн анхаарлыг татаж буй энэхүү төхөөрөмж нь хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг шийдлүүд, өндөр гүйцэтгэлтэй камерын систем, бат бөх чанараараа онцгойрон гарчээ.
2017 онд гарсан загваруудаас эрс ялгарах “Magic7” нь зураг, видео, олон үүрэгт ажиллагааг хослуулан, хэрэглэгчдэд нэг дор бүх зүйлийг мэдрүүлэх боломжийг олгож байна. Энэ удаагийн худалдааны онцлох урамшуулал нь эхний худалдан авалт бүрт “Honor Pad X9” таблетыг бэлгэнд дагалдуулж байгааг анхаарах хэрэгтэй.
Камерын тал дээр “Magic7”-ийн “Falcon” систем нь харанхуй орчинд ч мэргэжлийн зургийн аппарат мэт тод, чанартай зураг дардаг. 50 мегапикселийн үндсэн, телефото, хэт өргөн өнцөг болон 3D гүн мэдрэгч бүхий селфи камеруудаараа хэрэглэгчийг гайхшруулна. “AI Super Zoom”, “AI Motion Sensing” зэрэг ухаалаг функцүүд нь гэрэл, өнгө, фокусыг автоматаар тэнцвэржүүлж, зураг дарах туршлагыг шинэ шатанд хүргэжээ.
6.78 инчийн OLED дэлгэц нь 120Hz давтамжтай, 4320Hz PWM технологиор нүд хамгаалах чадвартай. “HONOR NanoCrystal Shield” хамгаалалтын шил нь уналт, цохилтонд тэсвэртэй бөгөөд “IP68” стандартаар ус, тоосны хамгаалалттай. Саран саарал болон хар өнгийн сонголттойгоор худалдаалагдаж байна.
Дотоод бүтэц, үйлдлийн системийн хувьд “Magic7” нь Snapdragon 8 Elite процессортой, 12GB RAM болон 256GB UFS 4.0 багтаамжтай. MagicOS 9.0 (Android 15 дээр суурилсан) систем нь “AI Translator”, “Magic Portal”, “AI Notes”, “AI Photo Eraser” зэрэг олон функцтэй. Мессеж орчуулах, бичвэр таних, зурагнаас текст арилгах зэрэгт хэдхэн товшилт хангалттай.
5600 мАц багтаамжтай 2-р үеийн силикон-карбон батарей нь бүтэн өдрийн турш хангалттай цэнэгтэй ажиллах чадвартай бөгөөд 100Вт SuperCharge-аар 30 минутанд бүрэн цэнэглэгдэнэ. Мөн 80Вт утасгүй цэнэглэлтэй.
Тус загвар “PC mall”-ын бүх салбараар, урьдчилгаа төлбөргүй, хамгийн уян хатан нөхцөлөөр хэрэглээнд нэвтэрч буй. Хэрвээ та ирээдүйтэй алхахыг хүсэж байвал “HONOR Magic7” яг одоо таныг хүлээж байна.