Google Pixel 10 анх удаа телеобъективтэй болж, камерын үзүүлэлтүүд ил боллоо

нийтлэгч Содном Энхбаяр
Google Pixel 10

Google-ийн ухаалаг утасны үндсэн загварууд уламжлал ёсоор телеобъективгүй гардаг байсан бол энэ уламжлал Pixel 10 загвар дээрээс өөрчлөгдөх бололтой. Android Authority сайтад мэдээлснээр, Google компанийн эх сурвалж камерын модулийн талаарх мэдээллийг задруулсан байна.

Утсанд 11 мегапикселийн Samsung ISOCELL 3J1 телеобъектив (1/3.1 инчийн мэдрэгч) суурилагдах бөгөөд энэ нь Pixel-ийн үндсэн загварт анх удаа орж буй телеобъектив болох юм. Үүнийг 50 мегапикселийн ISOCELL GN8 үндсэн камер (1/1.95 инч), мөн 13 мегапикселийн Sony IMX712 хэт өргөн өнцөгтэй камер (1/3.1 инч) дагалдана. Хэт өргөн өнцгийн хувьд, шинэ загвар өмнөх Pixel 9-өөс арай сул үзүүлэлттэй байх бололтой.

Урд камер нь өмнөх загварынхтай ижил байх бөгөөд 11 мегапикселийн ISOCELL 3J1 мэдрэгчтэй, автофокустай хэвээр байна.

Мөн зарим мэдээллээр Pixel 10 нь 6.3 инчийн 120 Гц AMOLED дэлгэцтэй, Google Tensor G5 процессортой, 4700 мАч багтаамжтай батарейтай (37 Вт хурдан цэнэглэлт, 15 Вт утасгүй цэнэглэлт), IP68 стандартын ус, тоосны хамгаалалттай байх аж. Гэсэн ч эдгээр мэдээллийг Google албан ёсоор батлаагүй байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.