ASUS-ийн 2025 оны шинэ загвар болох ROG Strix G16 (G615) нь хамгийн сүүлийн үеийн Intel Core Ultra 9 процессор болон NVIDIA GeForce RTX 5080 график картаар тоноглогдсон, өндөр хүчин чадалтай тоглоомын болон мэргэжлийн ажлын зориулалттай зөөврийн компьютер юм. Энэхүү төхөөрөмж нь өндөр өртөгтэй ч, дээд зэрэглэлийн гүйцэтгэл, ухаалаг зохион байгуулалтаараа анхаарал татаж байна.
Үндсэн үзүүлэлтүүд
- Процессор: Intel Core Ultra 9 275HX (24 цөм, 24 урсгал)
- График карт: NVIDIA GeForce RTX 5080 16GB GDDR7 (175 Вт хүртэл TDP)
- Санах ой: 64GB DDR5-5600 SO-DIMM
- Хадгалалт: 2TB PCIe 4.0 SSD + нэмэлт слот
- Дэлгэц: 16” 2.5K IPS, 240 Гц, 100% DCI-P3, G-Sync
- Сүлжээ ба холболт: Wi-Fi 7, Bluetooth 5.4, Thunderbolt 5 (x2), HDMI 2.1, 2.5G Ethernet
- Жин: 2.65 кг | Батарей: 90 Вт.ц | Цэнэглэгч: 380 Вт + Thunderbolt 100 Вт PD
Давуу талууд
- Бүрэн чадлыг ашигласан гүйцэтгэл
Процессор болон GPU хоёул 175 Вт хүртэл ачаалал авч, тоглоом болон бүтээлч ажилд дээд зэргээр тохирно. - Дээд зэрэглэлийн дэлгэц
2.5K нягтралтай Nebula дэлгэц нь 240 Гц-ийн шинэчлэлтэй, G-Sync болон DCI-P3 өнгөний хамрах хүрээтэй. - Технологийн шинэ дэвшил
Thunderbolt 5, Wi-Fi 7, DDR5, AI Boost зэрэг бүх гол шинэлэг шийдлүүдийг багтаасан. - Тайван хөргөлтийн систем
Өндөр ачааллын үед ч дуу чимээ багатай ажилладаг, MacBook-тэй дүйцэхүйц нам гүм. - Програмын уян хатан удирдлага
Armoury Crate болон G-Helper-ээр дамжуулан төхөөрөмжийн тохиргоог маш нарийн хянах боломжтой.
Сул талууд
- Үнийн өндөр босго
Ойролцоогоор 4800 ам.долларын үнэтэй. Флагман биш ч флагман үнэтэй. - Цэнэглэгчийн байрлал
Цэнэглэгч зүүн хажуу талд байрласан нь хэрэглээнд бага зэргийн төвөг учруулна. - Хурууны хээ танигчгүй
Windows Hello нь IR камер дээр тулгуурласан, гэхдээ илүү олон төрлийн биометр шийдэл хүлээгдэж байв. - Процессор халалт үүсгэх магадлалтай
Хэт ачааллын үед CPU 11 хувь хүртэл хурдаа бууруулах үзүүлэлт гарсан.
Батерей ба цэнэглэл
- Оффис болон видео горимд: 6 цаг 30 минут
- Тоглоомын горимд: 1 цаг 40 минут
- Цэнэглэх хугацаа: 70 минут орчим (10% – 97%)
Дүгнэлт
ASUS ROG Strix G16 (2025) G615 бол 2025 оны хамгийн хүчирхэг, өндөр технологи шингээсэн зөөврийн компьютеруудын нэг. Хэдийгээр флагман түвшинд дөхөж очсон ч зарим жижиг сул талуудаас болж бүрэн дүүрэн флагман хэмээн тодорхойлоход эргэлзээтэй. Гэвч гүйцэтгэл, дэлгэц, хөргөлт, холболт, програм хангамжийн хувьд өндөр зэрэглэлтэй хэрэглэгчдэд зориулсан шилдэг сонголт болж чадна.