Chinggis Warriors баг BLAST.tv Austin Major 2025 тэмцээний анхны тоглолтоо өнөөдөр хийнэ

нийтлэгч Содном Энхбаяр
Chinggis Warriors

Цахим спортын хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болох BLAST.tv Austin Major 2025 тэмцээний эхний шатны тоглолтууд өнөө шөнө албан ёсоор эхэлнэ. Монгол Улсаас энэ удаад хоёр баг энэхүү тэмцээнд шалгаран оролцож байгаагаараа онцлог бөгөөд тэдний нэг болох Chinggis Warriors баг өнөөдөр эхний тоглолтоо хийх гэж байна.


Chinggis Warriors багийн тухай товч танилцуулга

  • Байгуулагдсан он: 2023 оны 10-р сар
  • Дасгалжуулагч: Б.Пүрэвхүү /carnage/
  • Дундаж нас: 23.3
  • Дэлхийн чансаа: 37
  • Valve чансаа: 40
  • Сүүлийн 3 сарын хожлын хувь: 65.1%
  • Олсон орлого: $36,747

Тоглогчид:

  • IGL: Ө.Баасанжаргал /controlez/
  • Ө.Золбаяр /ROUX/
  • А.Ядам /ariucle/
  • Т.Эрдэнэболд /efire/
  • С.Батбаатар /cool4st/

Тэмцээнд хэрхэн шалгарсан бэ?

Chinggis Warriors баг Ази тивийн бүсийн сонгон шалгаруулах тэмцээнд эхэндээ нутаг нэгт Eruption багт 2:0 харьцаагаар ялагдсан ч, доод шатанд Энэтхэгийн Gods Reign багийг ялж, улмаар финалд дахин Eruption багтай таарч 2:1-ээр хожсоноор Остин Мажорт оролцох эрхээ авсан.

Энэ удаагийн Major тэмцээнд нийт 42 шинэ тоглогч оролцож байгаа бөгөөд энэ нь Shanghai-25 тэмцээнтэй харьцуулахад асар их өсөлттэй тохиолдол болж байна. Valve-ээс оролцогч багийн тоог 24-өөс 32 болгон нэмэгдүүлсэнтэй холбоотой.

Онцлох нэг зүйл нь, ердөө хоёр багийн бүрэлдэхүүн анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Major-т оролцож байгаа бөгөөд эдгээр нь Nemiga болон Chinggis Warriors багууд юм.


Эхний тоглолт: Heroic vs Chinggis Warriors

Өнөө шөнө 23:00 цагаас, Chinggis Warriors баг Европын хүчирхэг баг болох Heroic-тэй тоглоно. Эхний шатны дүрэм ёсоор:

  • 3 хожил авсан баг шууд дараагийн шатанд шалгарна
  • 3 ялагдал хүлээсэн баг тэмцээнээс хасагдана
  • Эхний тоглолтууд Best of 1
  • Шийдвэрлэх тоглолтууд Best of 3 хэлбэрээр явагдана

Хаанаас үзэх вэ?

Тэмцээний албан ёсны дамжуулалтыг зөвхөн:

  • ESN – eSports Network”-ийн YouTube хуудас
  • Premier Sports Network 5” сувгаар хүлээн авч үзэх боломжтой.

BLAST.tv Austin Major 2025 тэмцээний шат шатны мэдээллийг шуурхай хүргэж байх болно. Chinggis Warriors болон The MongolZ багуудаа дэмжиж, түүхэн амжилтыг хамтдаа бүтээцгээе.

Холбоотой нийтлэлүүд

2 сэтгэгдэл

Менгли 6 сар 3, 2025 - 2:10 pm

Манай багт амжилт хүсье! Өнөөдөр хожоосой!

Дэлгэрэнгүй унших Reply
Чагатай 6 сар 3, 2025 - 2:42 pm

Энэ тэмцээнд хүчтэй өрсөлдөгчид олон байгаа, гэхдээ Chinggis Warriors чадна аа!

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.