Huawei Pura80 Ultra танилцуулагдаж, хос линзтэй шинэ төрлийн перископ камертай боллоо

нийтлэгч Содном Энхбаяр
Huawei Pura80 Ultra

Хятадад болж буй шинэ бүтээгдэхүүний танилцуулгын үеэр Huawei компани Pura80 цувралынхаа шинэ флагман загваруудыг албан ёсоор танилцуулж байна. Үзүүлж буй гол онцлог нь Huawei Pura80 Ultra загварын камерын систем бөгөөд тус загвар “нэг линз – хоёр нүд” нэртэй өвөрмөц перископ модультай болжээ.

Энэхүү камерын шийдэл нь хоёр өөр фокусын зайтай хос объективийг нэг перископ модульд суурилуулснаараа онцлог бөгөөд энэ нь өмнөх Pura70 Ultra загвартай харьцуулахад оптик томруулалтын цар хүрээг 129 хувиар тэлэх боломж олгож байгаа юм. Камерын үндсэн мэдрэгч нь 1/1.28 инчийн хэмжээтэй бөгөөд одоогоор ийм төрлийн перископ модультай ухаалаг гар утас өөр ямар ч үйлдвэрлэгчид байхгүй байна. Энэ шийдэл нь Galaxy S25 Ultra болон iPhone 16 Pro Max загваруудаас давуу талтай болохыг Huawei онцолж байна.

Түүнчлэн Pura80 Ultra нь 1 инчийн хэмжээтэй үндсэн камер бүхий өндөр динамик хүрээтэй (HDR) системтэй бөгөөд Huawei-ийн мэдээлж буйгаар тус камер нь гэрэл ихтэй орчинд гэрэлд цохиулахгүй, харин сүүдэр ихтэй хэсгүүдэд ч өндөр нарийвчлалтай, тод зураг авах боломжтой гэжээ.

Huawei ийнхүү камерын шинэ инженерчлэл, технологийн дэвшлээрээ дахиад л анхаарлын төвд орж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.