Солонгосын эрдэмтэд зөвхөн нэг микрофоноор хүнийг олж чаддаг робот бүтээлээ

нийтлэгч Содном Энхбаяр
робот

БНСУ-ын эрдэмтдийн шинэ бүтээл нь робот технологийн хөгжилд томоохон ахиц авчрав. Тэд зөвхөн нэг ширхэг микрофоны тусламжтайгаар орчны дуу чимээг таньж, дунд нь хүний байрлал, хөдөлгөөнийг тогтоох боломжтой системийг амжилттай хөгжүүлжээ. Энэхүү технологи нь робот болон хүний хоорондын харилцааг хялбарчилж, ялангуяа үйлдвэрлэлийн шуугиантай орчинд онцгой үр дүнтэй ажиллахаар бүтээгдсэн байна.

Энэхүү шинэ шийдэл нь олон микрофон, нарийн тохируулгатай төхөөрөмж шаарддаг уламжлалт системүүдээс эрс ялгарна. Солонгосын багийн ашигласан “метаструктур” гэх тусгай хийц нь дууны долгионыг ашиглан орон зайг “харах” боломжийг олгодог. Үүний ачаар робот эргэн тойрон дахь обьектуудын гурван хэмжээст байрлалыг тодорхойлох чадвартай болжээ.

Тэд энэ санааг байгаль дээрх жишээнээс буюу тэс өөр нөхцөлд орших хэлбэрт амьдрал зохицуулж чаддаг сарьсан багваахай, далайн гахай зэрэг амьтдаас сэдэвлэсэн байна. Эдгээр амьтад эхолокаци ашиглан орчноо мэдэрдэг. Тухайн технологийн гол давуу тал нь шаардлагатай дууны чиглэлийг оновчтой ялган сонсож, үлдсэн дуу чимээг дарах чадвартай байгаад оршино. Энэ нь фазын компенсаци гэх физикийн зарчмыг ашигласантай холбоотой аж.

Судалгааны баг мөн хоёр өөр сувгаар дуу дамжуулах систем боловсруулсан байна. Нэг нь хүний сонсож чадах дууны давтамжтай сувгаар робот хүмүүсийн хооронд харилцдаг бол нөгөө нь хэт авианы давтамжтай сувгаар робот хоорондоо мэдээлэл солилцдог. Ийнхүү хос сувгаар харилцдаг болсноор дууны давтамжийн зөрчил багасч, олон робот зэрэг ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.

Туршилтын үеэр уг микрофоныг дөрвөн хөлт робот дээр суурилуулсан бөгөөд робот хүний дуу хоолойг хүлээн авч, команд биелүүлээд зогсохгүй хий алдагдсан эх үүсвэрийг зөвхөн дуугаар тогтоож чаджээ. Энэ нь уг технологийн практик хэрэглээ маш өндөр болохыг баталсан үр дүн болсон байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.