Counter Strike-2 (CS2) тоглоомын 2025 оны анхны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025” АНУ-ын Остин хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон The MongolZ баг аваргын төлөө Францын Team Vitality багтай “Best of 3” буюу гурван map дээр өрсөлдөж, 1:2 харьцаатай ялагдал хүлээлээ.
Энэ бол Counter Strike-2 тоглоомын түүхэнд анх удаа Ази тивийн, тэр дундаа Монгол Улсын баг финалд шалгарсан түүхэн мөч боллоо. “The MongolZ” баг тэмцээний дэд байрын 170,000 ам.долларын шагналыг хүртсэн байна.
Тоглолтын дэлгэрэнгүй:
- Mirage (MongolZ-ийн сонголт): Манай баг довтолгооны талаас тоглолтыг эхлүүлж, 7:5-аар солилцоо хийсэн. Үргэлжлүүлэн хамгаалалтанд амжилттай тоглож, 13:5-аар хожсон.
- Dust II (Team Vitality-ийн сонголт): Францын багийн тактик давамгайлж, 4:13-аар хожигдов.
- Inferno (шийдвэрлэх map): Эцсийн мөчид манай баг 6:13-аар ялагдал хүлээсэн.
Team Vitality баг энэ онд оролцсон бүх тэмцээнээ тэргүүлж, нийт зургаан цомын эзэн болсон шилдэг баг бөгөөд The MongolZ багийн хувьд ийм өрсөлдөгчтэй финалд тулсан нь ихээхэн сорилт байлаа.
Монголын баг өмнө нь 2024 онд Шанхайд болсон “Perfect World Shanghai Major” тэмцээнд шөвгийн наймд шалгарч байсан бол энэ удаад амжилтаа нэг алхмаар ахиулж, дэлхийн дэд аваргын цол хүртлээ.
Тэмцээнд амжилттай оролцсон The MongolZ багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet Монгол ажиллаж, багийн тоглогчдын бэлтгэл, амжилтад бодитой дэмжлэг үзүүлжээ.
2 сэтгэгдэл
Mongolz зүгээр л гайхалтай, ийм үр дүн нь улс орны бахархал юм!
Маш сайхан тоглолт, тэмцээнийг үзэх сонирхолтой байлаа