Монголын цахим спортын The MongolZ баг “Counter-Strike 2” төрлийн томоохон тэмцээн болох CS Asia Championships 2026-д оролцох урилга хүлээн авлаа.
Чансаа өндөр 16 баг шууд уригджээ
Тэмцээний зохион байгуулагчид олон улсын түвшинд өндөр амжилт үзүүлж буй 16 багийг шууд урилгаар оролцуулахаар болсон байна. Энэхүү жагсаалтад Монголын The MongolZ баг багтсан нь тус багийн олон улсын тавцан дахь байр суурийг дахин харуулж байна.
CS Asia Championships 2026-д уригдсан багууд:
- PARIVISION
- Falcons
- MOUZ
- Aurora
- The MongolZ
- Liquid
- B8
- 3DMAX
- Legacy
- NRG
- paiN
- M80
- BC.Game
- MIBR
- Lynn Vision
- TYLOO

Шагналын сан 1 сая ам.доллар
CS Asia Championships 2026 тэмцээн тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдана.
Энэ удаагийн тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар бөгөөд оролцох багуудын бүрэлдэхүүнээс харахад өрсөлдөөн өндөр түвшинд өрнөхөөр байна.
Сүүлийн мэдээллээр Сербийн Aurora Gaming баг визийн асуудлын улмаас CS Asia Championships 2026 тэмцээнд оролцох боломжгүй болжээ.
Ингэснээр тэдний оронд Шведийн Ninjas in Pyjamas баг тэмцээний бүрэлдэхүүнд нэмэгдэхээр болсон байна.

The MongolZ-ийн хувьд том боломж
1xBet-ийн ивээн тэтгэдэг The MongolZ багийн хувьд энэ тэмцээн олон улсын хүчирхэг өрсөлдөгчидтэй дахин тулгарах чухал сорилт болох юм.
Шанхайд болох CS Asia Championships 2026 нь Монголын багт дэлхийн чансаа өндөр багуудын эсрэг тоглолтоо батлах, Азийн цахим спортын тайзанд байр сууриа улам бэхжүүлэх боломж олгож байна.