Цахим спорт нь өнөөдөр зөвхөн тоглоомоос давж, олон сая үзэгчтэй, өндөр шагналын сантай, дэлхий дахины анхаарлыг татсан спортын төрөл болон хөгжжээ. 2025 онд дэлхий даяар олон нэр хүндтэй тэмцээнүүд зохион байгуулагдаж, шилдэг баг, тамирчид хоорондоо өрсөлдөх гэж байна. Доорх жагсаалтад энэ жилийн гол тэмцээнүүдийг онцолж байна.
Esports World Cup 2025

Хугацаа: Долдугаар сарын 8-наас наймдугаар сарын 24
Газар: Эр-Рияд, Саудын Араб
Шагналын сан: 70 сая ам.доллараас дээш
25 төрлийн тоглоомын хүрээнд явагдах уг тэмцээнийг “Цахим спортын олимп” хэмээн нэрлэж байгаа бөгөөд Dota 2, CS2, LoL, PUBG Mobile зэрэг олон төрлийн тэмцээн оролцож байна.
The International 2025

Хугацаа: Есдүгээр сарын 4–14
Шагналын сан: 1.6 сая ам.доллар
Төрөл: Dota 2
Team Liquid, Team Spirit, Parivision зэрэг дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөнө.
FNCS 2025 Global Championship

Хугацаа: Есдүгээр сарын 6–7
Газар: Лион, Франц
Шагналын сан: 2 сая ам.доллар
Fortnite төрлийн дэлхийн аваргын тэмцээн шинэ дүрэмтэйгээр явагдана.
Rocket League Championship Series 2025 – World Championship
Хугацаа: Есдүгээр сарын 9–14
Газар: Лион, Франц
Шагналын сан: 1.2 сая ам.доллар
Энэ жил оролцогчдын тоог 20 болгож нэмсэн ба 1v1 формат анх удаа нэвтэрч байна.
VALORANT Champions Tour 2025
Хугацаа: Есдүгээр сарын 12–аас аравдугаар сарын 5
Шагналын сан: 2.25 сая ам.доллар
Урт хугацаанд үргэлжилсэн тэмцээний сүүлийн шат.
Worlds 2025

Хугацаа: Аравдугаар сараас арваннэгдүгээр сар
Газар: Бээжин, Шанхай, Чэнду (Хятад)
Шагналын сан: 5 сая ам.доллар
League of Legends төрлийн дэлхийн аваргын тэмцээнд 17 баг өрсөлдөнө.
DreamHack Stockholm 2025
Хугацаа: Арваннэгдүгээр сарын 28–30
Газар: Стокхольм, Швед
Шагналын сан: 610 мянган ам.доллар
Overwatch, The Finals, Counter-Strike 2 төрлүүд багтсан хэд хэдэн том тэмцээн зохион байгуулагдана.
BLAST R6 Major Munich 2025

Хугацаа: Арваннэгдүгээр сарын 8–16
Газар: Мюнхен, Герман
Шагналын сан: 750 мянган ам.доллар
Rainbow Six Siege төрлийн тэмцээнд 16 шилдэг баг шалгарсан.
Brawl Stars World Finals 2025
Хугацаа: Арваннэгдүгээр сар
Газар: Тодорхойгүй
Шагналын сан: 1 сая ам.доллар
Marvel Rivals Ignite 2025: Grand Finals
Хугацаа: Арваннэгдүгээр сар
Газар: Тодорхойгүй
Шагналын сан: 1 сая ам.доллар
Marvel Rivals төрлийн хамгийн анхны том тэмцээн болох төлөвтэй.
StarLadder Budapest Major 2025

Хугацаа: Арваннэгдүгээр сарын 24–өөс арванхоёрдугаар сарын 14
Газар: Будапешт, Унгар
Шагналын сан: 1.25 сая ам.доллар
Counter-Strike 2 төрлийн хамгийн том тэмцээнүүдийн нэг бөгөөд дэлхий даяар 50 сая хүн үздэг.
PUBG Global Championship 2025
Хугацаа: Арванхоёрдугаар сар
Газар: Тодорхойгүй
Шагналын сан: Хугацаагүй боловч өнгөрсөн жилийн жишгээр 1.5 сая ам.доллараас багагүй байх төлөвтэй.
Эдгээр тэмцээнүүд нь цахим спортын хөгжлийг шинэ шатанд гаргаж, дэлхийн олон орны тамирчдад ур чадвараа сорих, нэр хүнд олж авах боломжийг олгож байна.