Counter-Strike 2-ийн дэлхийн шилдэг таван багийн нэгээр нэрлэгддэг The MongolZ баг 2025 оны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох BLAST.tv Austin Major-ын финалд шалгарч, олон улсын тавцанд Монголын нэрийг мандуулсан билээ. Харин одоо тус баг ирээдүйн оддыг бэлтгэх зорилгоор өөрийн CS2 академидаа залуу тоглогчдыг элсүүлж эхэллээ.
The MongolZ байгууллага нь ирээдүйтэй авьяастнуудыг мэргэжлийн тоглогч болох нөхцөлөөр бүрэн хангаж байна. Хамгийн орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдсон бүүткэмп нь тоглогчдын ур чадварыг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлдэг. Академид элсэн орсон залуус сар бүрийн тогтмол цалинтайгаар, туршлагатай дасгалжуулагчдын удирдлага дор хөгжих бөгөөд үндсэн бүрэлдэхүүний тоглогчдоос шууд туршлага судлах ховор боломжтой.
Garidmagnai “bLitz” Byambasuren, Sodbayar “Techno4K” Munkhbold, Usukhbayar “910” Banzragch, Ayush “mzinho” Batbold, Azbayar “Senzu” Munkhbold нар шинэ үеийн монгол тоглогчдод өөрсдийн хуримтлуулсан туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцахаар бэлтгэжээ.
Сүүлийн жилүүдэд The MongolZ баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон. 2024 онд MESA Nomadic Masters Spring, YaLLa Compass, Thunderpick World Championship зэрэг тэмцээнд түрүүлж, Perfect World Shanghai Major-ийн плей-оффт шалгарсан. 2025 онд ч энэхүү амжилтаа улам бататгаж, IEM Dallas, IEM Melbourne, ESL Pro League Season 21 зэрэг нэр хүндтэй тэмцээнүүдэд шилдэг дөрөвт багтан, анх удаа мэйжор тэмцээний гранд финалд шалгарсан нь тэдний тогтвортой өсөлтийг илтгэнэ.
Одоогийн байдлаар The MongolZ баг Valve-ийн албан ёсны дэлхийн чансаанд дөрөвдүгээр байрт жагсаж байгаа бөгөөд нийт $1.5 сая хүртэлх шагналын санг хүртээд байна. Энэ амжилтыг улам үргэлжлүүлэхийн тулд ирээдүйн авьяастнуудыг эрэлхийлж буй нь энэ юм.
Академид элсэн орохын тулд 17 нас хүрээгүй байх, Faceit ELO оноо 2700 ба түүнээс дээш байх, VAC хориг тавиулж байгаагүй байх зэрэг шалгуурыг хангах ёстой. Мөн мэргэжлийн тоглогч болох эрмэлзэл, хүсэл тэмүүлэлтэй байх нь чухал.
Та Counter-Strike 2-ын ур чадвараа дээшлүүлж, ирээдүйн ЯМАА болохыг хүсвэл линкээр орно уу, өргөдлийн маягтыг бөглөнө.
Энэхүү CS2 академид элссэнээр та зөвхөн ур чадвараа дээшлүүлэх бус, ирээдүйд The MongolZ багийн бүрэлдэхүүнд орж, дэлхийн тавцанд Монголын нэрийг таниулах боломжтой болно. Манай байгууллагын үүд хаалга амбицтай, авьяастай тоглогч бүрт нээлттэй хэвээр байна.
Энэхүү санаачилгыг 1xBet бүрэн дэмжиж буй бөгөөд Монголын киберспортын ирээдүйд бодитой хөрөнгө оруулалт хийж буйг илтгэнэ. Хэрэв та мэргэжлийн карьераа эхлүүлэхийг хүсэж байвал The MongolZ болон 1xBet-тэй хамт эхлэх нь хамгийн зөв сонголт байх болно.