“Alibaba” анхны AI системээ худалдаанд нэвтрүүллээ

нийтлэгч Содном Энхбаяр
“Alibaba” анхны AI системээ худалдаанд нэвтрүүллээ

“Alibaba International” компани өнгөрсөн даваа гарагт жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулагдсан “Accio agent” нэртэй хиймэл оюун ухааны системийг албан ёсоор танилцууллаа.

Шинэ платформ нь 50 сая борлуулагчийн өгөгдөл, нэг тэрбум гаруй бүтээгдэхүүний мэдээллийг багтаасан өргөн өгөгдлийн сантай бөгөөд ердөө хэдхэн минутын дотор дараах ажлуудыг гүйцэтгэх чадвартай:

  • тохирох борлуулагчийг илрүүлэх,
  • хэрэглэгчийн зах зээлийг шинжлэх,
  • бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн загвар боловсруулах.

Өмнө нь долоо хоногоор үргэлжилж, олон хүний оролцоо шаарддаг үйл явцыг 70 хувь хүртэл хялбарчилж, дангаар гүйцэтгэх чадвартай энэ систем бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг болохоор байна.

“Дэлхий даяарх жижиг, дунд үйлдвэрлэгчдийн 40 орчим хувь нь нэг хүний эзэмшлийн компани байдаг. Ийм нөхцөлд цаг, хөрөнгө, хүний нөөцийн хувьд хязгаарлагдмал микро бизнесүүдэд өрсөлдөх давуу тал бий болгож буй нь үнэхээр үр өгөөжтэй шийдэл юм” хэмээн “Alibaba”-гийн төлөөлөгчид онцолжээ.

Судалгаагаар хиймэл оюунд суурилсан цахим худалдааны зах зээл 2032 он гэхэд 37.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Түүнчлэн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр 2024 онд дэлхийн худалдааны мөнгөн эргэлт 33 их наяд ам.долларт хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоожээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.