8
1991 онд 21 настай оюутан Линус Торвальдсын хоббигоор эхэлсэн Linux өнөөдөр дэлхий даяар ашиглагддаг систем болжээ.
- Смартфон — Android нь Linux дээр ажилладаг (дэлхийн зах зээлийн 72%, жил бүр 1.5 тэрбум шинэ төхөөрөмж)
- Сервер — хамгийн алдартай вэб серверүүдийн 96.3% нь Linux дээр ажилладаг
- Суперкомпьютер — дэлхийн хамгийн хурдан 500 суперкомпьютер бүгд Linux ашигладаг
- IoT төхөөрөмжүүд — “ухаалаг” төхөөрөмжүүдийн 68% нь Linux дээр ажилладаг
Анх 10,239 мөр кодтой байсан Linux цөм өдгөө 34 сая мөрөөс давж, ганц хөгжүүлэгчтэй эхэлсэн баг 25,000 гаруй хөгжүүлэгчтэй болж өргөжсөн байна.
Энгийн хоббигоор эхэлсэн энэ төсөл өчигдөр 34 насныхаа ойг тэмдэглэн, дэлхийн технологийн салбарт өөрийн ноёрхлоо баталгаажууллаа.