6
Тэрбумтан Элон Маск 2025 оны 8-р сарын 25-нд АНУ-ын Техасын шүүхэд “Apple” болон “OpenAI” компанийг шүүхэд өгчээ. Нэхэмжлэлд эдгээр хоёр компани хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллаж, монопол ноёрхол тогтоох замаар Маскийн стартап “xAI”-ийн Grok чатботын өрсөлдөх чадварыг санаатайгаар хааж боомилсон гэж дурдсан байна.
Маргааны гол агуулга
- Маскийн мэдэгдсэнээр “Apple” “App Store”-д Grok-ийг зориудаар дарамталж, ChatGPT-д давуу эрх олгожээ.
- Grok апп нь 1 сая хэрэглэгчийн сэтгэгдэлтэй, 4.9 үнэлгээтэй хэдий ч App Store-ийн жагсаалтад ороогүй гэж Маск гомдоллож байна.
- “Apple” нь өмнө нь “OpenAI”-тай хамтран ChatGPT-г iPhone, iPad, Mac төхөөрөмжүүдэд нэвтрүүлсэн.
Компаниудын хариу
- “Apple” нэхэмжлэлд хариу өгч, “App Store шударга бүтэцтэй, хэнтэй ч давуу эрхтэй харьцдаггүй” гэж мэдэгджээ.
- “OpenAI”-ийн төлөөлөгч: “Энэ бол ноён Маскийн дарамт шахалтын уламжлалт хэв маяг” хэмээн мэдэгдсэн байна.
Хууль эрх зүйн ач холбогдол
Энэхүү хэрэг нь АНУ-ын шүүх анх удаа хиймэл оюун ухааны тусдаа зах зээлийн шударга өрсөлдөөний асуудлыг хэлэлцэх тохиолдол болж байна. Бюффалогийн Хуулийн сургуулийн профессор Кристин Бартоломю “Reuters”-т өгсөн ярилцлагадаа:
“Энэ хэрэг нь AI болон шударга өрсөлдөөний хуулийг шүүх хэрхэн авч үзэхийг харуулна” гэж онцолжээ.