Apple есдүгээр сарын 9-нд шинэ iPhone танилцуулна

нийтлэгч Содном Энхбаяр
Apple есдүгээр сарын 9-нд шинэ iPhone танилцуулна

АНУ-ын технологийн компани Apple шинэ iPhone 17 болон бусад бүтээгдэхүүнээ есдүгээр сарын 9-нд танилцуулах арга хэмжээ зохион байгуулахаа зарлалаа. Арга хэмжээний уриа нь “Awe dropping” (“гайхшруулж цочирдуулах”) хэмээн нэрлэгдсэн байна.

Apple 2012 оноос хойш жил бүрийн есдүгээр сард iPhone-ийн шинэ загвараа танилцуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд хамгийн их анхаарал татаж буй бүтээгдэхүүн нь “Air” нэртэй хэт нимгэн хувилбар байх өндөр магадлалтай бөгөөд гаднах хийц загварт томоохон өөрчлөлт оруулах боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Мөн тус компани өмнө нь “Mini” загварыг жагсаалтаас хассан шиг энэ удаа iPhone Plus хувилбарыг зогсоох магадлалтай гэх мэдээлэл гарчээ.

Apple-ийн хувьд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах цаг үе нь онцгой нөхцөлтэй давхцаж байна. Трампын худалдааны бодлогоос шалтгаалан Энэтхэгийн импортын татвар нэмэгдэж байгаа тул тус компани iPhone үйлдвэрлэлийн ихэнхийг Хятад улсаас Энэтхэг рүү шилжүүлж буй юм. Ингэснээр АНУ-ын импортын татвараас үүдэх нэмэлт зардлыг бууруулахыг зорьж байна.

Apple-ийн борлуулалт 2025 оны хоёрдугаар улиралд төсөөлснөөс давсан дүнтэй гарсан нь шинэ загварын эрэлт өндөр байгааг харуулж байгаа гэж шинжээчид дүгнэжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.