Монголын eSports-ын төлөөлөл дэлхийн тайзнаа
“StarLadder Budapest Major 2025” нэртэй Counter-Strike 2 (CS2)-ийн дэлхийн аваргын тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 14-ний хооронд Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд нийт 32 баг оролцох бөгөөд тэд гурван үе шатны тоглолтоор аваргын төлөө өрсөлдөнө.
Тэмцээний шатлал
3-р үе
Европ: Vitality, Spirit, Falcons, MOUZ, G2
Америк: FURIA, paiN Gaming
Ази: The MongolZ

2-р үе
Европ: Aurora, NAVI, Astralis, 3DMAX, Liquid
Америк: MIBR, Passion UA
Ази: TYLOO
1-р үе
Европ: FaZe, GamerLegion, Ninjas in Pyjamas, B8, PARIVISION, Fnatic
Америк: Legacy, Imperial, NRG, M80, Fluxo, RED Canids
Ази: Lynn Vision, The Huns, FlyQuest, Rare Atom
Монголын төлөөлөл
Монгол Улсаас нийт 10 тоглогч энэ тэмцээнд оролцоно. Тэдний дунд “The MongolZ” болон “The Huns” багийн гишүүд багтжээ.
Мөнхтогтох “xerolte” Энхбат, Анарбилэг “cobrazera” Ууганбаяр, Хуан “Marek” Цзучи, Жунбин “TiGeR” Жен нар анх удаа Major тэмцээнд хүч үзэх гэж байна.
Улсуудаар харьцуулахад
Budapest Major 2025-д оролцох тоглогчдын тоо дараах байдалтай байна.
Бразил — 28
Хятад — 14
Дани — 12
ОХУ — 12
Украин — 11
Монгол — 10
АНУ — 8
Франц — 7
Израиль — 5
Польш — 5
Турк — 5
Швед — 4
Австрали, Канад — тус бүр 3
Бусад улс орнууд (Аргентин, Чех, Испани, Норвеги, Тайвань гэх мэт) — тус бүр 1–2 тоглогч
Шагналын сан
Нийт шагналын сан 750 мянган ам.доллар бөгөөд дараах байдлаар хуваарилагдана.
1-р байр — 500,000 ам.доллар
2-р байр — 170,000 ам.доллар
3-р байр — 80,000 ам.доллар
Монголын eSports-ийн түүхэн оролцоо
Монголын 10 тамирчин дэлхийн хамгийн нэр хүндтэй CS2 тэмцээнд оролцож буй нь дотоодын eSports-ийн хөгжилд чухал үе шат болж байна. “The MongolZ” болон “The Huns” багууд дэлхийн шилдэг тоглогчидтой мөр зэрэгцэн өрсөлдөж, Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах зорилготой байна.