Логик сэтгэх чадварыг шинэ түвшинд хүргэх технологи гарч ирнэ гэж үзэж байна
Америкийн Wall Street-ийн шинжээч Марк Махани CNBC-д өгсөн ярилцлагадаа, OpenAI компанийн дараагийн үеийн хиймэл оюун ухааны загвар 2025 оны эцэс гэхэд нээлтээ хийх магадлалтай гэж мэдэгдлээ.
Шинжээчийн хэлснээр, шинэ систем нь олон улсын математикийн (IMO) болон мэдээлэл зүйн олимпиад (IOI)-д алтан медаль хүртэх түвшний логик үндэслэлийн цөм дээр суурилсан байх гэнэ. Энэ нь интернетийн нөөц ашиглахгүйгээр ойлголт, дүн шинжилгээ, таамаг дэвшүүлэх чадвартай байх аж.
Махани тайлбарлахдаа:
“Шинэ загвар нь зөвхөн өгөгдөлд тулгуурлахаас илүүтэйгээр, хүний сэтгэлгээтэй төстэй анализ, таамаглал дэвшүүлэх чадвар-ыг хөгжүүлэх зорилготой байна. Энэ нь судалгааны лабораторийн төвшинд ажиллах хиймэл оюун ухааны эхлэл болж магадгүй.”
Гэсэн хэдий ч OpenAI компанийн зүгээс шинэ загварын нэр, бүтэц, гаргах хугацаа зэрэг талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.