Судалгаа: ChatGPT, Claude, Gemini-ийн эмзэг цэг нь “итгэлтэй хэлбэрээр эндүүрэх” явдалИраны дайны халуун мэдээн дээр хийсэн шалгалт анхаарал татав

нийтлэгч Содном Энхбаяр
Судалгаа: ChatGPT, Claude, Gemini-ийн эмзэг цэг нь “итгэлтэй хэлбэрээр эндүүрэх” явдал

Claude, ChatGPT, Gemini зэрэг түгээмэл чатботуудыг Ирантай холбоотой дайны халуун мэдээг зөв, бодитой дамжуулж чадаж байгаа эсэхээр нь шалгасан судалгааны үр дүн нийтлэг нэг түгшүүртэй зураглал гаргасан байна. Хиймэл оюун хариултаа илүү итгэлтэй, хатуу хэлбэрээр бичих тусам мэдээллийн тодорхой хэсэг нь “бодит мэт харагдавч үндэслэлгүй байх” эрсдэл нэмэгддэг гэж судлаачид дүгнэжээ.

Энэ нь ялангуяа дайн, зөрчилдөөн зэрэг богино хугацаанд мэдээлэл хурдтай өөрчлөгдөж, эх сурвалжууд зөрөх үеэр илүү аюултай гэж үзэж байна. Нөхцөл байдал тодорхой биш байхад загвар “хоосон зайг” логик мэт өгүүлбэрээр нөхөх гэж оролдох нь бодит бус зүйлсийг баримт шиг түгээх нөхцөл болдог гэж тайлбарлажээ.

Gemini хамгийн их “хийсвэр мэдээлэл” нэмсэн, Claude хамгийн болгоомжтой байсан гэжээ

Судалгаанд хамгийн сул үзүүлэлттэй нь Gemini гэж тэмдэглэсэн байна. Тус чатбот дэлгэрэнгүй, өөртөө итгэлтэй тайлбар өгсөн ч “галлюцинаци” буюу бодит бус мэдээлэл зохиомлоор нэмэх тохиолдол хамгийн олон байжээ. Тухайлбал Ираны албан тушаалтнуудын зохиомол нэр, буруу огноо, зөрүүтэй тоо баримт илэрсэн гэж судлаачид дурдсан байна. Өөрөөр хэлбэл систем мэдлэг дутуу хэсгээ үнэмшилтэй сонсогдох боловч баталгаагүй өгүүлэмжээр нөхөх хандлагатай байсан гэжээ.

ChatGPT дундаж түвшний үр дүн үзүүлсэн байна. Нийт үйл явдлын ерөнхий зураглалыг зөв дараалалтай, бүтэцтэй гаргаж өгсөн ч заримдаа албан эх сурвалжаар баталгаажаагүй нэмэлт деталь оруулсан тохиолдол бүртгэгджээ. Мөн зарим нөхцөлд таамаглал эсвэл аналитик үнэлгээг батлагдсан баримт шиг хэлбэрээр бичсэн нь эрсдэл дагуулж болохыг онцолсон байна.

Харин Claude хамгийн сайн ажилласан гэж судалгаанд тэмдэглэжээ. Тус чатбот баталгаатай баримт, таамаглал хоёрыг илүү тод ялгаж, эх сурвалж руу түшиглэх оролдлого хийж, нууц цэргийн ажиллагаатай холбоотой хаалттай мэдээллийн талаар асуултад хариулахаас татгалзах тохиолдол олон байсан байна. Дайны үеийн мэдээлэл “агшин бүрт” өөрчлөгдөж байдаг тул хиймэл оюун өөрийн мэдлэгийн хязгаарыг зөв хүлээн зөвшөөрөх чадвар хамгийн чухал гэж шинжээчид үзжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.