OpenAI GPT-5.4 mini ба nano загваруудыг танилцууллаа

нийтлэгч Содном Энхбаяр
OpenAI GPT-5.4 mini ба nano загваруудыг танилцууллаа

GPT-5.4 mini: хурд ба чадварын шинэ түвшин

OpenAI компани GPT-5.4 mini болон nano загваруудыг танилцууллаа. GPT-5.4 mini нь ChatGPT-д аль хэдийн ашиглагдаж эхэлсэн бөгөөд их хэмжээний өгөгдөлтэй хурдан, үр ашигтай ажиллахад зориулагдсан.

Энэхүү загвар нь өмнөх GPT-5 mini-ээс код бичих, логик сэтгэх, олон төрлийн өгөгдөл ойлгох болон хэрэгсэл ашиглах чадвараараа давуу бөгөөд хоёр дахин илүү хурдтай ажилладаг. Мөн зарим тестүүдээр GPT-5.4-ийн гүйцэтгэлтэй ойролцоо үзүүлэлттэй байна.

GPT-5.4 nano: хөнгөн ба хэмнэлттэй шийдэл

GPT-5.4 nano нь хамгийн жижиг, хэмнэлттэй хувилбар бөгөөд хурд болон нөөцийн хэрэглээг оновчлоход чиглэсэн. Энэ загварыг өгөгдөл ангилах, мэдээлэл ялгах, эрэмбэлэх болон энгийн даалгаварт ашиглахад тохиромжтой.

Nano хувилбар нь API-гаар дамжуулан ашиглагдах боломжтой бол GPT-5.4 mini нь ChatGPT, Codex болон API-д нэвтэрсэн. ChatGPT-ийн Free болон Go хэрэглэгчид “Thinking” горимоор идэвхжүүлж ашиглах боломжтой.

Холбоотой нийтлэлүүд

2 сэтгэгдэл

Йисуджин 3 сар 18, 2026 - 5:29 pm

Технологи үнэхээр хурдтай хөгжиж байна шүү

Дэлгэрэнгүй унших Reply
Мэллигтомор 3 сар 18, 2026 - 5:53 pm

AI улам ойр болж байгаа нь сонирхолтой ч жаахан аймаар ч юм шиг

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.