Давуу тоглолт ба онцлох мөчүүд
BLAST Open Rotterdam 2026 тэмцээний хүрээнд Монголын The MongolZ баг В хэсгийн эхний тоглолтдоо Германы MOUZ багийг 2:0-ээр буулган авч, олон тэмцээнд үргэлжилсэн хожигдлын цувралаа зогсоолоо.
Nuke мап дээр 13:11-ээр хүнд өрсөлдөөн дунд ялалт байгуулсан бол Inferno дээр 13:3-аар илт давуу тоглож, тоглолтыг хурдан шийдвэрлэсэн байна. Дасгалжуулагч “maaRaa” буюу Б.Эрдэнэдалай биечлэн оролцоогүй ч баг түүний оролцоог бэлгэдэн зургийг нь байрлуулсан нь анхаарал татав.

Vitality-тай хийх дараагийн тоглолт
Дараагийн шатанд The MongolZ баг Францын Team Vitality багтай тоглож, плей-оффт шалгарахын төлөө өрсөлдөнө. Ялагдвал доод хүснэгт рүү шилжиж, цааш үргэлжлүүлэхийн тулд дараалан хоёр ялалт байгуулах нөхцөл үүснэ.
Хоёр багийн өмнөх учраануудаас үзэхэд Монголын баг 14 тоглолтоос хоёрт нь ялж байсан бол 2025 онд есөн тоглолтын долоод нь Vitality илүүрхсэн үзүүлэлттэй байна.
The MongolZ баг 1xBet Монголоос дэмжлэгтэйгээр тэмцээнд оролцож байна.