Neuralink-ийн туршилтын оролцогч GTA VI-г бодлоороо удирдав

0 views
Neuralink-ийн туршилтын оролцогч GTA VI тоглоомыг тархины имплантаар удирдаж буй байдал

Neuralink компани туршилтын оролцогч нэгэн эрэгтэй GTA VI видео тоглоомыг ердийн удирдлагагүгээр, бодлоороо удирдаж буй бичлэгийг нийтэлсэн.

Бичлэгт тэрээр завь, онгоц, автомашиныг удирдаж, тулаанд оролцож байгаа нь харагдана.

Neuralink оролцогчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл задруулаагүй. Зөвхөн түүний тархинд имплантыг ойролцоогоор хоёр жилийн өмнө суулгасан гэдэг нь мэдэгдэж байна.

Neuralink нь хүний тархи болон компьютер хооронд дохио дамжуулах интерфэйс бүтээдэг. 2026 оны эхээр тус компани өөр өөр улс орнуудад явуулж буй туршилтад 21 хүн оролцож байгаагаа мэдэгдсэн.

Технологийн хувьд энэ нь одоогоор туршилтын шатанд байгаа бөгөөд АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний хяналтын газар (FDA)-аас зөвшөөрөл аваагүй байна.

Neuralink-ийн зүгээс уг бичлэг нь сайн дурын оролцогчдын хувийн туршлагыг харуулж байгаа бөгөөд бусад хүмүүст мөн адил үр дүн гарахыг баталгаажуулахгүй гэдгийг онцолсон.

Бичлэг нь тархины имплантын боломжийг харуулж байгаа ч Neuralink-ийн туршилт нь бодлоор тоглоом удирдах боломжийг практикт нэвтрүүлэх зам дахь алхмуудын нэг хэвээр байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.