Монголын Counter-Strike 2-ийн тэргүүлэх баг The MongolZ HLTV порталаас шинэчлэн гаргасан дэлхийн чансаанд 218 оноотойгоор 14 дүгээр байрт бичигдлээ.
Ингэснээр The MongolZ дэлхийн шилдэг 15 багийн тоонд багтсан хэвээр үлдэж, олон улсын CS2-ийн өрсөлдөөнд Монголын хамгийн өндөр үнэлгээтэй багийн байр сууриа хадгалжээ. Тус багийг 1xBet Монголоос ивээн тэтгэн дэмжиж байна.
The MongolZ дэлхийн топ багуудтай зэрэгцэн өрсөлдөж байна
HLTV-ийн шинэчилсэн жагсаалтад The MongolZ 218 оноо цуглуулж, 14 дүгээр байрыг эзэлсэн байна. Энэ үзүүлэлт нь Монголын баг олон улсын томоохон өрсөлдөгчдийн дунд тогтвортой байр суурьтай хэвээр байгааг харуулж байна.
Чансааны тэргүүнд Team Spirit 998 оноотой гарч, HLTV-ийн дэлхийн жагсаалтыг анх удаа тэргүүлжээ. Харин Team Falcons 769 оноотой хоёрдугаарт, FURIA 658 оноотой гуравдугаар байранд орсон байна.
Team Vitality 605 оноотой дөрөвдүгээрт бичигдсэн бол MOUZ 499 оноотой тавдугаар байр эзэлжээ.
HLTV-ийн шинэ чансаа
- Team Spirit — 998 оноо
- Team Falcons — 769
- FURIA — 658
- Team Vitality — 605
- MOUZ — 499
- FUT — 469
- Legacy — 376
- Natus Vincere — 359
- G2 Esports — 347
- Aurora Gaming — 314
- The MongolZ — 218
- BC.Game — 29
The MongolZ эхний аравт багтсан багуудаас онооны зөрүүтэй байгаа ч дэлхийн топ-15-д байрлаж, CS2-ийн өндөр түвшний өрсөлдөөнд Монголын нэрийг үргэлжлүүлэн гаргаж байна.
BC.Game мөн чансаагаа ахиулав
Монголын хоёр тоглогчийг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн BC.Game баг мөн шинэ жагсаалтад мэдэгдэхүйц ахиц үзүүлжээ. Тус баг 29 оноотойгоор 49 дүгээр байрт хүрсэн байна.
BC.Game Монголын хоёр тамирчныг элсүүлэхээсээ өмнө HLTV-ийн чансааны 200 орчимд бичигдэж байсан бол одоо эхний 50 багийн нэг болж чаджээ.
Гэсэн ч Монголын CS2-ийн хамгийн өндөр чансаатай баг нь The MongolZ хэвээр байна. 218 оноотой 14 дүгээр байр эзэлсэн тус баг дэлхийн шилдэг 15-ын бүсэд үлдэж, олон улсын тавцан дахь байр сууриа хадгаллаа.