Монголын баг шөвгийн 16-д үлдлээ
Цахим спортын олимп гэгддэг Esports World Cup 2026 тэмцээний Counter-Strike 2 төрлийн аваргын өрсөлдөөн Францын нийслэл Парис хотноо үргэлжилж байна.
Нийт 2 сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд Монголын The MongolZ баг амжилттай тоглож, Playoffs буюу шөвгийн 16 шатанд шалгарлаа.
Доод хүснэгтээс эрхээ баталгаажуулав
The MongolZ D хэсгийн эхний тоглолтдоо Европын magic багийг хожсон ч дараагийн тоглолтод Украины NAVI-д ялагдаж, доод хүснэгт рүү шилжсэн юм.
Ингэснээр шөвгийн 16-д үлдэх эсэхийг шийдэх тоглолтод Бразилын paiN Gaming-тэй учраа таарсан. Манай баг уг өрсөлдөгчийг 2:0 харьцаатай хожиж, Playoffs шатны эрхээ албан ёсоор авлаа.
Playoffs энэ лхагва гарагаас эхэлнэ
Esports World Cup 2026-ийн Playoffs шатны тоглолтууд энэ лхагва гарагаас эхлэхээр байна. The MongolZ энэ ялалтаараа чансаандаа 36 оноо нэмж, олон улсын тавцанд байр сууриа улам бататгав.
Монголын цахим спорт дэлхийд танигдах хэмжээнд хүрч буй энэ үед The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг нь багийн олон улсын өрсөлдөөн дэх дэмжлэгийг илтгэж байна.
Аварга баг $600 мянган ам.доллар хүртэнэ
Counter-Strike 2 төрлийн нийт шагналын сан 2 сая ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 600 мянган ам.доллар авах юм. Харин хоёрдугаар байрт шалгарсан баг 340 мянган ам.доллар, гуравдугаар байр эзэлсэн баг 190 мянган ам.долларын шагнал хүртэнэ.
The MongolZ одоо тэмцээний хасагдах шатанд дэлхийн шилдэг багуудын эсрэг өрсөлдөх бөгөөд Монголын фэнүүд дараагийн тоглолтыг өндөр хүлээлттэй хүлээж байна.