The MongolZ IEM Beijing 2026-ийн дэд аварга боллоо

0 views
The MongolZ IEM Beijing 2026-ийн дэд аварга боллоо

The MongolZ баг IEM Beijing 2026 тэмцээнд дэд байр эзэлж, 50,000 ам.долларын шагнал хүртлээ. Аваргын төлөөх тоглолтод Монголын төлөөлөл Европын MOUZ багт 0:3-ийн харьцаатай ялагдсан байна.

Хэсгийн шатанд ялагдалгүй тоглож, финалд хүрэв

1xBet-ийн ивээн тэтгэдэг The MongolZ тэмцээнийг амжилттай эхлүүлж, хэсгийн шатны гурван өрсөлдөгчөө дараалан буулган авчээ. Тэд Legacy-г 2:1, HEROIC-ийг 2:0-ээр хожсон бол дээд хүснэгтийн финалд FURIA-г 2:1-ээр ялсан юм.

Эдгээр ялалтаар хагас шигшээд шууд шалгарсан Монголын баг Natus Vincere буюу NAVI-тай учраа таарч, 2:0-ийн харьцаатай хожсоноор Гранд финалд тоглох эрхээ авсан байна.

Аваргын цом MOUZ-д очлоо

Шийдвэрлэх BO5 цувралд MOUZ эхнээс нь давамгайлж, гурван газрын зурагт дараалан ялжээ.

  • Mirage: MOUZ 13:5 The MongolZ
  • Dust2: MOUZ 13:6 The MongolZ
  • Inferno: MOUZ 13:4 The MongolZ

Финалд xertioN 1.44 рейтинг, 47 устгал, 32 хасагдалтай тоглосон бол Spinx 1.35 рейтинг үзүүлсэн байна. The MongolZ багаас Techno 1.13 рейтингээр багийнхаа тоглогчдыг тэргүүлжээ.

MOUZ аваргын цомын хамт 125,000 ам.долларын шагнал хүртсэн юм. Тус багийн Dorian «xertioN» Berman тэмцээнийг дунджаар 1.28 рейтингтэй дуусгаж, HLTV-гийн MVP шагналын эзэн болсон байна.

The MongolZ Singapore Major-ийн Stage 2-т өрсөлдөнө

Бээжингийн тэмцээний дараа The MongolZ дэмжигчдэдээ хандан:

Бид IEM Beijing 2026 тэмцээнд ‘Дэд Байр’ эзэллээ!
11 сарын 28-нд эхлэх PGL Major Singapore 2026 тэмцээний Stage 2 дээр уулзацгаая.

хэмээн мэдэгджээ.

Ингэснээр Монголын багийн дараагийн томоохон тэмцээн PGL Major Singapore 2026 болж байна. Тэд арваннэгдүгээр сарын 28-нд эхлэх тус тэмцээнд Stage 2-оос оролцоно.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.