BC.Game Major-д түрүүлбэл тоглогч бүрт Rolls-Royce, үнэт эдлэл амлажээ

BC.Game Major-д түрүүлбэл тоглогч бүрт Rolls-Royce, үнэт эдлэл амлажээ

Counter-Strike 2-ын “PGL Major Singapore 2026” тэмцээн эхлэх дөхөж, оролцох багууд болон тэдний зорилго цахим спортын хүрээнд анхаарал татаж байна.

Энэ үеэр зарим багийн эзэд тамирчдадаа өндөр үнэтэй урамшуулал амлаж эхэлжээ. Тухайлбал “1win” багийн эзэн Сергей Черных баг нь Major тэмцээнд түрүүлбэл тоглогч бүрт тансаг зэрэглэлийн Rolls-Royce автомашин өгөхөөр мэдэгдсэн байна.

Rolls-Royce нь спортын ертөнцөд ч шагналын бэлэг болж байсан тохиолдол бий. Тухайлбал ОХУ-ын холимог тулаанч Пётр Ян UFC 333 тэмцээнд аваргын бүсээ хамгаалсныхаа дараа ийм автомашин бэлгэнд авч байжээ.

BC.Game-ийн эзэн бүр илүү том шагнал амлав

“1win”-ийн амлалтыг сонссоны дараа BC.Game багийн эзэн Acofocus өөрийн багт бүр том урамшуулал санал болгожээ.

Тэрээр:

“Нэг казино багаа мэйжор тэмцээнд түрүүлэх юм бол бүх тамирчдаа тансаг машинаар мялаах болжээ. Би өөрийн багийн гишүүддээ түрүүлэх юм бол яг тийм “Rolls-Royce”машин, дээр нь үнэт эдлэл, мөн тэдний нэг хүслийг биелүүлэх болно”

гэж мэдэгдсэн байна.

Ингэснээр BC.Game-ийн тоглогчид Major-д түрүүлж чадвал зөвхөн Rolls-Royce автомашин төдийгүй үнэт эдлэл болон нэг хувийн хүслээ биелүүлэх нэмэлт урамшуулал авах боломжтой болжээ.

BC.Game-д Монголын хоёр тоглогч бий

BC.Game-ийн бүрэлдэхүүнд дэлхийн Counter-Strike-ийн хамгийн алдартай тоглогчдын нэг Александр “s1mple” Костылев тоглодог.

Мөн Монголын хоёр тамирчин тус багт багтдаг. Тэд бол Аюуш “mzinho” Батболд болон Азбаяр “Senzu” Мөнхболд юм.

Иймээс баг Major-д өндөр амжилт үзүүлбэл Монгол тоглогчид ч багийн эзний амласан тансаг урамшууллыг хүртэх боломжтой.

$1.25 саяын шагналын сантай Major арваннэгдүгээр сарын 25-нд эхэлнэ

“PGL Major Singapore 2026” тэмцээн 2026 оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 13 хүртэл Сингапурт зохион байгуулагдана.

Тэмцээний нийт шагналын сан 1.25 сая ам.доллар бөгөөд дэлхийн шилдэг CS2 багууд аваргын төлөө өрсөлдөх юм.

Ингэснээр BC.Game-ийн хувьд энэ Major нь зөвхөн нэр хүнд, шагналын сангийн төлөөх тэмцээн бус, тоглогч бүрт Rolls-Royce, үнэт эдлэл болон хувийн хүсэл биелүүлэх хэмжээний нэмэлт урамшуулалтай өрсөлдөөн болж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.