BC.Game Азийн бүсэд үлдлээ: Ako тоглогчдын гэрээ урт хугацааных гэдгийг онцлов

BC.Game Азийн бүсэд үлдлээ: Ako тоглогчдын гэрээ урт хугацааных гэдгийг онцлов

CS2-ийн BC.Game багийн захирал Али Муханнед буюу Ako сүүлийн үед багийнхаа Азийн чансаатай холбоотой үүссэн асуудлын талаар тайлбар хийжээ.

Хэдхэн хоногийн өмнө BC.Game Азийн чансаанаас хасагдаж, ирэх Major тэмцээнд оролцох боломжоо алдах эрсдэлтэй болсон. Гэвч баг Valve-тай холбогдон нөхцөл байдлаа тайлбарласны дараа асуудал шийдэгдэж, Азийн бүсэд үлдсэн байна.

Ako:

“Энэ бол бичиг баримт илгээгээд л болчих асуудал биш байсан. ‘HLTV’-ийн ерөнхий редактор ‘Striker’ бүхнийг зөвөөр тайлбарласан. Би түүнд талархах хэрэгтэй. Тэд аль нэг талыг барьсан бус төвийг сахисан байлаа. ‘Valve’-тай холбогдож юу хийх ёстой, юу мэдэх ёстойг минь зааж байв” гэжээ.

Азийн тоглогчдыг зөвхөн бүс солих хэрэгсэл болгон ашиглахыг Valve хязгаарлажээ

Европын зарим баг Азийн чансаанд орох, Major-ийн эрх авахын тулд бүрэлдэхүүндээ Ази тоглогчид нэмэх тохиолдол гарч байсан. Valve ийм байдлаар тоглогчдыг зөвхөн бүс солих хэрэгсэл болгон ашиглах явдлыг хязгаарлахыг зорьсон байна.

BC.Game-ийн хувьд Ази тоглогчдоо түр хугацаанд биш, багийн урт хугацааны төлөвлөгөөний нэг хэсэг гэж тайлбарлажээ.

Ako:

“Буруу тогтолцооны улмаас давхар иргэншлийн асуудал, тоглогчдын гэрээг цуцлах, тэдэнд шударга боломж олгохгүй байх зэрэг сөрөг талууд байна. Бид өөрсдийгөө зөвөөр ойлгуулсан. Бид өөрсдийнхөө төлөвлөгөөг харуулсан. ‘Valve’-тай имэйлээр холбогдож, тэдэнд үнэнийг хэлсэн, өөрсдийгөө харуулсан. Манай бүх тамирчид урт хугацааны гэрээтэй. Ялангуяа Ази тоглогчид маань хамгийн урт хугацааны гэрээтэй нь. Бид Азийн бүсэд үлдсэндээ баяртай байна” гэв.

Энэ оны сүүлийн Major тэмцээнд Азиас таван баг оролцоно. BC.Game эрхээ баталгаажуулсан бол The MongolZ, FlyQuest, TYLOO багууд мөн оролцох боломждоо ойртжээ.

Харин үлдсэн эрхийн төлөө Chinggis Warriors, 5star болон Lynn Vision багууд өрсөлдөж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.