“GTA 6” тоглоомыг Компьютер дээр ажиллуулах боломжтой болж магадгүй байна

1 views
GTA 6 гарахаасаа өмнө $1 тэрбум босгосон уу? Урьдчилсан захиалга 10 саяыг давсан гэх тооцоо гарчээ

“GTA 6” тоглоом “PlayStation” болон “Xbox” консолууд дээр дөнгөж нээлтээ хиймэгц цахим сүлжээнд “Xbox”-д зориулсан «Cyberleek» нэртэй тоглоомын хувилбар тархаж эхэлжээ. Энэ нь өмнө нь тус тоглоомтой холбоотой олон тооны мэдээлэл алдагдах эх сурвалж болж байсан юм. Харин одоо энэхүү хувилбар нь тоглоомын албан бус PC хувилбар гарч ирэх үйл явцыг хурдасгаж магадгүй бөгөөд моддерүүд болон “Rockstar” компанийн хооронд бодит өрсөлдөөн эхлээд байна.

Энэ долоо хоногт “NotRexed” нэртэй хэрэглэгч ийм төрлийн анхны төслийг ажиллуулахыг оролдсон байна. Гэвч “Take-Two Interactive” компани үүнийг богино хугацаанд устгуулахад хүрчээ. Хэдий тийм боловч компьютеруудад зориулсан “GTA 6”-ийн бүрэн хэмжээний албан бус хувилбар гарч ирэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал байж магадгүй юм.

Албан бус хувилбар дээр яарах хэрэгтэй юу?

Тоглоом PC дээр гарч ирлээ гэдэг нь түүнийг тоглоход таатай байна гэсэн үг хараахан биш юм. Эх нийтлэлийн зохиогчийн үнэлж буйгаар, ийм хувилбар нь компьютерийн олон янзын техник хангамжид тохируулагдаагүй, оновчлол муутай консолын хувилбар байх магадлалтай аж.

Үүнээс гадна албан бус хувилбарыг татаж авах нь хууль зөрчсөн үйлдэл болно. Иймд хүссэн чанараас хол зөрүүтэй байж мэдэх ийм хувилбарыг эрт тоглохын тулд үнэхээр эрсдэл хийх шаардлагатай юу гэсэн асуулт урган гарч байна.

Нийтлэлийн зохиогчийн үзэж буйгаар, боломжтой бол орчин үеийн консоль түр авч тоглоомыг түүн дээр дуусгах нь илүү дээр гэнэ. Харин өөр нэг хувилбар нь “Rockstar” компани “GTA 6”-г компьютерийн техник хангамжид тохируулан оновчлох буюу албан ёсны PC хувилбар гарахыг хүлээх юм. Сураг сонсох нь ээ, PC хувилбар нэгдүгээр улиралд багтан гарч магадгүй ч “Rockstar” одоогоор үүнийг баталгаажуулаагүй байна. Тиймээс гарах яг тодорхой огноо одоогоор тодорхойгүй хэвээр байгаа аж.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.