Nvidia-ийн хувьцааны ханш Nasdaq биржид 8.6 хувиар унаж, нэгж нь 158.71 ам.доллар болсон гэж мэдээлжээ. Энэ нь The Wall Street Journal компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захирал Jensen Huang-ийг огцруулах асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэнэ хэмээн мэдээлсний дараа тохиосон байна.
ТУЗ Huang-тай холбоотой асуудлаар шалгалт эхлүүлснээ арваннэгдүгээр сарын 8-нд зарласан аж. Huang ажилтнуудад илгээсэн цахим захидалдаа Хятадын талд ажилладаг байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй эмэгтэйтэй хувийн харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, бүрэн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн гэж мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тухайн эмэгтэйг Хятадын тагнуул гэх мэдэгдлийг няцаасан байна.
Үүний зэрэгцээ The New York Times Huang-ийг Nvidia-ийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний чиглэл хариуцсан дэд ерөнхийлөгч Kimberly Powell-той мөн дотно харилцаатай байсан гэж мэдээлжээ. Уг харилцааны талаарх мэдээлэл болон түүнийг огцруулах шийдвэр албан ёсоор баталгаажаагүй байна.