Монгол Улсыг төлөөлж буй The MongolZ баг Казахстаны Астана хотноо зохион байгуулагдаж байгаа “PGL Astana 2025” тэмцээний хоёрдугаар шатанд Бразилын MIBR багийг 2:0 гэсэн харьцаатай илт давуу хожиж дараагийн шат руу шалгарлаа. Mirage мап дээр 13:5, Anubis дээр 13:6 гэсэн үр дүнгээр ялалт байгуулсан нь багийн оновчтой стратеги, тоглогчдын уялдаа холбоо, тогтвортой байдлыг харуулсан тоглолт байв.
Энэхүү ялалтаар The MongolZ баг тэмцээний гуравдугаар шат руу орлоо. Плей-оффын шатанд шалгарахын тулд дараагийн тоглолтуудад амжилттай оролцох шаардлагатай байгаа юм. Тэдний дараагийн тоглолт тавдугаар сарын 12-нд болох бөгөөд тэд албан ёсны ивээн тэтгэгч 1xBet-ийн дэмжлэгтэйгээр ялалтын цувралаа үргэлжлүүлэх зорилго шулуудан бэлтгэлээ улам эрчимжүүлж байна.
PGL Astana 2025 тэмцээн тавдугаар сарын 10-18-ны хооронд LAN форматаар явагдаж байгаа бөгөөд 1.25 сая ам.долларын шагналын сантай. Шагналын ихэнхийг оролцогч багууд хүртэх бол үлдсэн нь тоглогчдод хуваарилагдана. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд тавдугаар сарын 16-наас эхлэн Астана хотын “Барыс Арена”-д болох бөгөөд энэ нь цахим спортын ертөнцийн хамгийн анхаарал татсан арга хэмжээний нэг болох төлөвтэй байна.