31
Монголын цахим спортын нэрийн хуудас болсон The Mongolz багийн гишүүд 910 болон bLitz нар энэ жилийн “Playtime Festival”-д тусгай урилгаар оролцлоо. Монголын хамгийн том соёл урлагийн арга хэмжээгээр нэрлэгддэг уг фестивальд тэдний оролцоо нь цахим спорт, поп соёлын огтлолцлыг илтгэсэн онцлох үйл явдлын нэг боллоо.
910 болон bLitz нар фестивальд оролцох үеэрээ фэнүүдтэйгээ уулзаж, спортын салбарын төлөөлөгчид ч урлагийн орчны нэг хэсэг байж болохыг харуулсан юм.
Түүнчлэн The Mongolz багийн хувьд 1xBet компанийн ивээн тэтгэлгээр 2025 оны BLAST.tv Austin Major тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн цахим спортын тавцанд байр сууриа улам бататгасан билээ.