Samsung компани хамгийн шинэ боломжийн үнэтэй таблет болох Galaxy Tab A11-ээ танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт АНЭУ-ын вэбсайт дээр ил болсон бол энэ долоо хоногт Энэтхэгийн зах зээлд худалдаанд оржээ. Энэхүү шинэ загвар нь 2023 онд танилцуулагдсан Galaxy Tab A9-ийг орлож байна.
Дэлгэц ба дуугаралт
Galaxy Tab A11 нь 8.7 инчийн IPS дэлгэцтэй бөгөөд 1340 x 800 пикселийн HD+ нягтрал, 90 Гц сэргээгдэх давтамжтай. Мөн Dolby Atmos технологийг дэмжсэн стерео чанга яригчтай тул илүү чанартай, өргөн хүрээтэй дуугаралт санал болгодог.
Камерын үзүүлэлт
- Арын камер: 8 МП, автофокус, Full HD бичлэг (30fps)
- Урд камер: 2 МП, Full HD бичлэг (30fps)
Гүйцэтгэл ба хадгалалт
Таблет нь MediaTek Helio G99 процессороор ажилладаг. Санах ойн сонголт нь 4 эсвэл 8 GB RAM, 64 эсвэл 128 GB дотоод санах ойгоос бүрдэх бөгөөд microSD картаар 2TB хүртэл өргөтгөх боломжтой.
Батерей ба холболт
5100 мАч багтаамжтай батерей нь 15 Вт хурдан цэнэглэхийг дэмждэг. Холболтын хувьд Wi-Fi 5, Bluetooth 5.3, USB Type-C (USB 2.0), 3.5 мм-ийн чихэвчний оролттой. LTE хувилбар нь BDS, Galileo, GLONASS, GPS болон QZSS навигацийн системийг дэмжинэ.
Программ хангамж ба шинэчлэлт
Galaxy Tab A11 нь Android 15 дээр суурилсан One UI 7.0-оор ажиллана. Samsung долоон томоохон Android шинэчлэлт (Android 22 хүртэл) болон долоон жилийн аюулгүй байдлын шинэчлэлт өгөхөө амлажээ.
Хэмжээ ба жин
- Хэмжээ: 211 x 124.7 x 8 мм
- Жин: Wi-Fi хувилбар 335 гр, LTE хувилбар 337 гр
Үнэ ба худалдаанд гарах огноо
Galaxy Tab A11 Энэтхэгийн зах зээлд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд үнэ нь дараах байдлаар байна:
- Wi-Fi, 4GB RAM + 64GB – 12,999 рупи (~$147)
- Wi-Fi + 4G LTE, 4GB RAM + 64GB – 15,999 рупи (~$180)
- Wi-Fi, 8GB RAM + 128GB – 17,999 рупи (~$203)
- Wi-Fi + 4G LTE, 8GB RAM + 128GB – 20,999 рупи (~$237)