“The MongolZ” баг Thunderpick World Championship 2025 тэмцээнийг ялалтаар эхлүүллээ

нийтлэгч Содном Энхбаяр
“The MongolZ” баг Thunderpick World Championship 2025 тэмцээнийг ялалтаар эхлүүллээ

Мальтад цахим спортын томоохон тулаан эхэллээ

Дэлхийн шилдэг багууд оролцож буй “Counter-Strike 2”-ын дээд зэрэглэлийн “Thunderpick World Championship 2025” тэмцээн өнөөдөр Мальта улсад нээлтээ хийлээ. Нийт 850 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнд найман баг А болон В хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм.

Монголын “The MongolZ” хүчтэй эхлэл хийлээ

Монголын “The MongolZ” баг А хэсгийн эхний тоглолтдоо Аргентины “9z Team”-ийг 2:0 харьцаатай хожиж, тэмцээнийхээ эхний ялалтыг байгууллаа. “Best of 3” форматтай уг тоглолтод манай баг “Dust II” map дээр 13:3, “Ancient” map дээр 13:5 гэсэн оноогоор илүүрхэн ялсан байна.

Дараагийн өрсөлдөөн

“The MongolZ” баг маргааш буюу аравдугаар сарын 16-нд 16:30 цагаас Бразилын хүчирхэг “FURIA” багтай тоглоно. Хэрэв энэ тоглолтод хожвол тэд хэсгийн тэргүүлэгчийн байр сууриа эзэлж, шөвгийн дөрөвт шууд шалгарах боломжтой.

“Thunderpick World Championship 2025” тэмцээний ялагч баг 500,000 ам.долларын, дэд байрын баг 150,000 ам.долларын шагнал хүртэнэ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.