24 
Цахим спортын тайзнаа тоглолтоороо олны анхаарлыг татдаг FURIA багийн тоглогч Данил “molodoy” Голубенко Counter-Strike-ийн өнөөгийн хамгийн хүчтэй AWP хэрэглэгчдийг өөрийн үзэл бодлоор тодорхойлон шинэ жагсаалт гаргалаа. Тэрээр өөрийгөө жагсаалтад нэмээгүй бөгөөд зөвхөн олон улсын тавцанд өндөр байр суурь эзэлж буй шилдэг снайперүүдийг нэрлэжээ.
Molodoy-ийн үзэж буй өнөөгийн хамгийн шилдэг мэргэн буучид
- Матье “Zywoo” Эрбо
CS-ийн эриний гол дүр болсон Франц тоглогч тоглолтын нарийн мэдрэмж, шийдвэр гаргалт, амжилтын тогтвортой байдлаараа жагсаалтыг тэргүүлэв. - Илья “M0nesy” Осипов
Залуу үеийн хүчирхэг төлөөлөл гэгддэг энэ тоглогч G2 багт өөрийн хурд, бүтээлч тоглолтоороо онцгойрч, хоёрдугаарт бичигджээ. - Дмитрий “Sh1ro” Соколов
Өндөр статистик, тайван тоглолтоо тогтмол харуулдаг Sh1ro энэ жагсаалтын гуравдугаарт багтсан байна. - Адам “Torzsi” Торзсас
MOUZ багийн түлхүүр тоглогчдын нэг Torzsi сүүлийн тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаараа дөрөвдүгээрт бичигджээ. - Өсөхбаяр “910” Банзрагч
Монголын CS-ийн түүчээ болж яваа 910 олон улсын тоглолтоороо нэр хүндээ өсгөсөөр, Molodoy-ийн жагсаалтын тавдугаарт бичигдсэн нь монгол фенүүдийн хувьд бахдам амжилт болов.
Жагсаалт яагаад анхаарал татав
Molodoy-ийн нэрлэснээр AWP-ийн өнөөгийн тоглолтын өнгө, шинэ үеийн өрсөлдөөн, хувь тоглогчдын ач холбогдол, мөн 910-ын олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөж буй байр суурийг харуулж байна. Энэ жагсаалт нь цахим спортын нийгэмлэгт өргөн хэлэлцүүлэг үүсгээд байна.

1 сэтгэгдэл
Энд орсон тоглогчид бүгд чадварлаг байна