Philips Monitors компани дэлхийн анхны хос горимтой, 1000Hz сэргээгдэх давтамжтай тоглоомын дэлгэцээ албан ёсоор танилцууллаа. ENIA 27M2N5500XD нэртэй энэ шинэ загвар удахгүй худалдаанд гарч, өндөр гүйцэтгэл шаарддаг тоглогчдын зах зээлд шууд чиглэхээр бэлтгэгдэж байна.
27 инчийн хэмжээтэй уг дэлгэц нь QHD нягтрал дээр 500Hz, харин HD нягтрал дээр 1000Hz хүртэлх сэргээгдэх давтамжийг дэмжих хос горимтойгоороо онцлог. Энэ нь өндөр хурдтай, өрсөлдөөнт тоглоом тоглодог хэрэглэгчдэд хөдөлгөөнт дүрсний жигд, огт сааталгүй харагдах боломжийг олгоно.
ENIA 27M2N5500XD нь 1ms GtG буюу саарал-сaарал өнгөний шилжилтийн хариу үйлдлийн хугацаатай, 2000:1 статик контрастын харьцаатай. Мөн VESA DisplayHDR 400 стандартаар баталгаажсан тул өнгөний гүн, тод байдлыг хангаж, динамик дүрслэлийг илүү бодитой болгох чадвартай. Өнгөний нарийвчлалын хувьд Delta E < 2 гэсэн лавлагаа үзүүлэлттэй бөгөөд энэ нь өнгөний алдаа бараг мэдэгдэхгүй түвшинд байгааг илтгэнэ.
Төхөөрөмж нь DisplayPort интерфэйстэй, бага хоцрогдолтой горим, хөндлөн дэлгэцийн (anti-glare) шийдэл, нүдний ачааллыг бууруулах low blue light горимыг дэмжихээс гадна хэрэглэгчийн тав тухыг хангахуйц эргономик суурьтай бүтэцтэйгээр хийгдсэн байна.
Ингэснээр Philips ENIA 27M2N5500XD нь кибер спорт, FPS төрлийн хурдтай тоглоом, өндөр давтамж шаарддаг тоглогчдын хувьд шинэ түвшний үзүүлэлттэй дэлгэцийн шийдэл болох төлөвтэй байна.
1 сэтгэгдэл
1000Hz дэлгэц гэдэг үнэхээр галзуу сонсогдож байна, тоглоомчдод том давуу тал болж магадгүй