Хятад фермер AI-ийн зөвлөгөөг дагаад бүх ургацаа алджээ

Чучжоу

Хиймэл оюун ухаан ашигтай байж болох ч түүний зөвлөгөөг сохроор дагах нь ноцтой эрсдэлтэйг харуулсан хэрэг Хятадад гарчээ. Чүжоу хотын 67 настай фермер хэдэн сарын турш AI-ийн зөвлөгөөг дагасан ч нэг буруу зөвлөмжийн улмаас 40 гектар талбай дахь бүх кунжутын ургацаа алдсан байна.

Tom’s Hardware-ийн мэдээлснээр, фермер хогийн ургамал болон хортонтой тэмцэх зөвлөгөө авахаар хиймэл оюун ухаанд ханджээ. Үүний дараа апп түүнд “өндөр үр дүнтэй флупириметалин” болон “флусульфасульфаэтер”-ийг “тиаметоксазин” болон “метилийн давс”-тай хольж хэрэглэхийг зөвлөсөн байна.

Ургац маргааш нь үхжээ

Фермер AI-ийн зөвлөгөөг ямар нэгэн байдлаар шалгалгүй ягштал дагасан байна. Гэвч алдааны үр дагавар маш хурдан илэрч, дараагийн өдөр нь хогийн ургамал төдийгүй кунжутын суулгацууд бүгд үхжээ.

Фермер хиймэл оюун ухаанаас яагаад ийм зүйл болсон талаар асуухад, AI асуудлын шалтгаан нь “флусульфасульфаэтер” байж магадгүй гэж хариулсан байна.

Мэргэжилтнүүд гербицидийг буруу хэрэглэсэн гэж тайлбарлав

Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, энэ химийн бодисыг голчлон шар буурцгийн талбай дахь өргөн навчит хогийн ургамалтай тэмцэхэд ашигладаг аж. Харин АНУ-ын Хөдөө аж ахуйн яам кунжутыг мөн өргөн навчит ургамлын ангилалд оруулдаг тул уг гербицид кунжутанд ч амархан нөлөөлөх боломжтой байна.

Үүнээс гадна энэ бодисыг зөвхөн өвчилсөн эсвэл хогийн ургамалтай тодорхой хэсэгт чиглүүлэн цацах зориулалттай бөгөөд бүх талбайд ашиглах ёсгүй гэж мэргэжилтнүүд онцолжээ. Фермерийн хэлснээр, AI түүнд зөвлөмжийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрсдэлийн талаар огт анхааруулаагүй байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.