The MongolZ “CS Asia Championships 2026”-д шилдэг зургаад багтлаа

нийтлэгч Содном Энхбаяр
The MongolZ “CS Asia Championships 2026”-д шилдэг зургаад багтлаа

Монголын Counter-Strike 2-ийн тэргүүлэх баг The MongolZ БНХАУ-ын Шанхай хотод болсон “CS Asia Championships 2026” тэмцээний замналаа 5-6 дугаар байраар өндөрлүүллээ.

Плей-оффын шатанд The MongolZ Бразилын Legacy багтай таарч, ширүүн өрсөлдөөний эцэст 1-2 харьцаатайгаар хожигдсон байна. Цуврал гурван map үргэлжилж, Монголын баг дараагийн шатанд шалгарахын төлөө тэмцсэн ч шийдвэрлэх мөчид Legacy илүү давуу тоглолт үзүүлжээ.

The MongolZ өмнөх тоглолтод PARIVISION багийг 2:0-оор буулган авч плей-оффт шалгарсан. Мөн тэмцээний турш олон улсын хүчтэй өрсөлдөгчидтэй тоглож, Монголын CS2-ийн түвшинг дахин харуулсан юм.

The MongolZ-ийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг. Тус баг энэ удаа аваргын төлөөх өрсөлдөөнөөс хасагдсан ч дэлхийн шилдэг багууд оролцсон тэмцээнд 5-6 дугаар байр эзэлсэн нь анхаарал татахуйц үр дүн боллоо.

Одоо The MongolZ дараагийн олон улсын тэмцээнүүдэд илүү өндөр амжилт гаргах зорилготойгоор бэлтгэлээ үргэлжлүүлэх юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.