The MongolZ маргааш CS Asia Championships-2026 тэмцээний эхний тоглолтоо хийнэ

нийтлэгч Содном Энхбаяр
The MongolZ маргааш CS Asia Championships-2026 тэмцээний эхний тоглолтоо хийнэ-1xbet

Counter Strike-2-ийн томоохон тэмцээнүүдийн нэг болох CS Asia Championships-2026 маргааш БНХАУ-ын Шанхай хотод эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд гурван тивийн 16 баг оролцож, хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд нийт шагналын сан өндөр байгаа нь багуудын өрсөлдөөнийг улам ширүүн болгохоор байна.

Монгол Улсыг төлөөлөн The MongolZ баг тус тэмцээнд оролцоно. Багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгаа бөгөөд The MongolZ хэсгийн шатны эхний тоглолтоо тавдугаар сарын 20-ны 12:00 цагт Хятадын Lynn Vision Gaming багтай хийнэ.

Тоглолт Bo1 форматаар явагдах бөгөөд хэсгийн шатанд хоёр ялалт байгуулсан баг Playoffs-д шалгарах боломжтой. Харин хоёр ялагдсан баг тэмцээнээс хасагдах тул эхний тоглолт The MongolZ-ийн хувьд цаашдын замналыг тодорхойлох чухал учраа болох юм.

Senzu BC.Game Esports-ийн бүрэлдэхүүнд тоглоно

Тэмцээнд Монголын шилдэг тоглогчдын нэг Senzu буюу М.Азбаярын шинэ баг BC.Game Esports мөн оролцож байна. Тэд А хэсэгт Саудын Арабын Team Falcons багтай маргааш 14:00 цагт тоглохоор оноолт таарчээ.

BC.Game Esports эхний тоглолтдоо ялбал АНУ-ын M80 болон Бразилын paiN Gaming багийн хожсонтой Playoffs-д шалгарахын төлөө тоглоно. Харин ялагдвал тэмцээнээс хасагдахгүйн төлөө дараагийн тоглолтоо хийх шаардлагатай болно.

Шагналын сан өндөр байна

CS Asia Championships-2026 тэмцээнд түрүүлсэн баг 400 мянган ам.долларын шагнал хүртэнэ. Хоёрдугаар байрын баг 170 мянган ам.доллар, гуравдугаар байрт орсон баг 130 мянган ам.долларын эзэн болох юм.

The MongolZ-ийн хувьд Шанхайн тэмцээн нь Азийн болон олон улсын CS2-ийн хүчтэй багуудтай өрсөлдөж, байр сууриа дахин батлах чухал боломж болж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.