Монголын цахим спортын The MongolZ баг бүрэлдэхүүндээ дахин өөрчлөлт хийж байна. Сүүлийн үед хоёр тоглогчоо сэлгээ рүү шилжүүлж, үндсэн бүрэлдэхүүндээ гурван тоглогчтой үлдээд байсан тус баг шинэ хоёр тоглогчоо сонгожээ.
Багийн зүгээс өмнө нь сэлгээнд сууж байсан Анарбилэг “cobrazera” Ууганбаярыг үндсэн багтаа эргүүлэн оруулахаар болсон байна. Мөн академийнхаа 15 настай тоглогч Баярбат “M4k” Төгс-Эрдэнийг дэвшүүлж, үндсэн бүрэлдэхүүнд тоглуулахаар шийдвэрлэжээ.
Ийнхүү The MongolZ нэг талаас өмнө нь үндсэн багт тоглож байсан cobrazera-г эргүүлэн авч, нөгөө талаас академиасаа залуу тоглогчоо гаргаж ирснээр бүрэлдэхүүнээ шинэчилж байна.
Cobrazera 2026 оны долоодугаар сараас эхлэн сэлгээнд шилжсэн юм. Гэхдээ тэрээр FISSURE Playground 3 тэмцээний үеэр Содбаяр “Techno4K” Мөнхболдыг орлож, The MongolZ-ийн үндсэн бүрэлдэхүүнд тоглож байсан билээ.
M4k-ийн хувьд ердөө 15 настайдаа The MongolZ-ийн үндсэн багт дэвшиж буйгаараа анхаарал татаж байна. Тэрээр өмнө нь тус багийн академийн бүрэлдэхүүнд тоглож, өөрийн ур чадвараа хөгжүүлж ирсэн залуу тоглогчдын нэг юм.
The MongolZ-ийн ивээн тэтгэгчдийн нэг нь 1xBet бөгөөд тус брэнд багийн цахим спортын үйл ажиллагаа, олон улсын тэмцээн дэх оролцоог дэмжин хамтран ажилладаг.
Cobrazera болон M4k үндсэн бүрэлдэхүүнд нэмэгдсэнээр The MongolZ дараагийн тэмцээнүүддээ шинэчилсэн багтайгаар өрсөлдөх боломжтой болж байна.