Delight: “The MongolZ”-ийн шинэ бүрэлдэхүүн ирээдүйдээ эргэлзээ төрүүлж байна

нийтлэгч Содном Энхбаяр
Delight: “The MongolZ”-ийн шинэ бүрэлдэхүүн ирээдүйдээ эргэлзээ төрүүлж байна

Хоёр гол тоглогчийн явалт шинжээчдийн анхааралд орлоо

Сүүлийн үед бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийсэн цахим спортын “The MongolZ” баг мэргэжилтнүүд, шинжээчдийн анхаарлын төвд ороод байна. Тус баг Азбаяр “Senzu” Мөнхболд, Аюуш “mzinho” Батболд нарыг алдсан нь цаашдын амжилтад хэрхэн нөлөөлөх талаар олон янзын дүгнэлт гарч эхэлжээ.

“The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг бөгөөд олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлж ирсэн тус багийн шинэчлэл фэнүүдийн дунд ч хүчтэй маргаан дагуулж байна.

Delight багийн шийдвэрийг ойлгохгүй байгаагаа хэлэв

Шинжээч Delight “The MongolZ” баг хоёр шилдэг тоглогчоо явуулсан шалтгааныг ойлгохгүй байгаагаа илэрхийлжээ. Түүний үзэж буйгаар Senzu, mzinho нарыг алдсан нь багийн тоглолтод шууд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай байна.

Тэрээр “Азбаяр “Senzu” Мөнхболд, Аюуш “mzinho” Батболд нарыг алдсан нь багт сөргөөр нөлөөлөх нь эргэлзээгүй. Үнэнийг хэлэхэд би энэ сэлгээ, өөрчлөлтийг ойлгохгүй байна. Багийн удирдлагад ойлгомжтой байгаа байх. Цаашдаа яах талаар хариулахад ч хүнд байна. Эсвэл мөнгө энэ залуусыг өөрчилж, залхуу болгоно, үгүй бол улам сайн тоглох эрч хүч өгнө. Яахыг мэдэхгүй ч “The MongolZ” багийн бүрэлдэхүүн бүр мөсөн үхжээ гэдгийг л би сайн мэдэж байна” гэж халагласан байна.

Thorin: Senzu-г авч үлдэх ёстой байсан

Дункан “Thorin” Шилдс ч мөн “The MongolZ”-ийн сүүлийн шийдвэрийг хатуу шүүмжилжээ. Түүний байр сууринаас харвал баг Senzu-г ямар нэгэн аргаар авч үлдэх ёстой байсан бөгөөд хоёр гол авьяастнаа зэрэг алдах нь өрсөлдөх чадварт хүчтэй цохилт болох аж.

Тэрээр “The Mongolz яаж ийгээд Senzu-г авч үлдэх ёстой байлаа. The Mongolz алдаа гаргачихлаа. Та нар Senzu-г нэг өрөөнд дагуулж ороод юу хүсэж байгааг нь, үлдэхэд ямар нөхцөл хэрэгтэй байгааг нь асууж, лавлаж чадаагүй гэж үү? “Сайхан” ажил байлаа. Нэмээд дээр нь бас нэг авьяастнаа алдаж орхилоо. Senzu, Мzinho хоёргүйгээр өрсөлдөх чадваргүй болно. Одоо тэд үе үе сенсаци гаргадаг ч дэлхийн шилдэгт ордоггүй баг болж хувирна. Спорт сонирхогчид багийн удирдлага цагт нь тамирчдынхаа үгийг сонсож, нөхцөл байдлыг нь сонирхож байсан бол хоёр гол тоглогчоо алдахгүй байсан гэж үзэж байна” гэжээ.

YNk controlez-ийг буцаах ёстой байсан гэж үзэв

Шинжээч Янко “YNk” Паунович багийн дотоод шийдвэрийг мөн шүүмжилсэн байна. Тэрээр Өнөдэлгэр “controlez” Баасанжаргалыг үндсэн бүрэлдэхүүнд эргүүлэн авчрах нь илүү зөв сонголт байх байсан гэж үзжээ.

Түүний хэлснээр, “Өнөдэлгэр “controlez” Баасанжаргалыг үндсэн багт эргүүлэн авчрах ёстой байлаа. Тэр “The MongolZ” багт байхдаа маш сайн тоглож байсан. Энэ багийн хүч чадал нь хүчирхэг галдаа байсан гэдгийг тооцоход жилийн эцэс болтол амжилт нь саарсаар байх болно” гэж шүүмжилсэн байна.

The MongolZ академийн тоглогчдоо үндсэн багт оруулжээ

“The MongolZ” баг Азбаяр “Senzu” Мөнхболд, Аюуш “mzinho” Батболд нарыг “BC.Game” багт шилжүүлж, Анарбилэг “cobrazera” Ууганбаярыг сэлгээнд суулгасан байна.

Үүний дараа баг академийн тоглогчдоосоо Золбаяр “tikuak” Чимэдцэрэн, Ирээдүй “DarkMeister” Дугарсүрэн нарыг үндсэн бүрэлдэхүүнд оруулжээ. Одоо фэнүүд болон шинжээчид шинэ бүрэлдэхүүн хуучин багийн амжилтыг үргэлжлүүлж чадах эсэхийг анхааралтай ажиглаж байна.

Шинэ бүрэлдэхүүн том шалгалтын өмнө ирлээ

“The MongolZ” өмнө нь олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж, Монголын цахим спортын нэрийг дэлхийд гаргасан баг. Харин одоо хоёр гол тоглогчийн явалт, шинэ тамирчдын оролцоо, багийн дотоод зохион байгуулалт гээд олон хүчин зүйл цаашдын үр дүнд нөлөөлөхөөр байна.

Шинжээчдийн шүүмжлэл хатуу байгаа ч шинэ бүрэлдэхүүн өөрийгөө батлах боломжтой хэвээр. Гэхдээ Senzu, mzinho наргүй “The MongolZ” өмнөх шигээ дэлхийн шилдгүүдтэй тогтвортой өрсөлдөж чадах уу гэдэг нь ойрын тэмцээнүүдийн гол асуулт болох нь гарцаагүй.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.