Мэргэжлийн цахим спортчдын хувьд шахуу хуваарийн улмаас амсхийх чөлөө тэр бүр олддоггүй. Гэвч энэхүү богино хугацааны амралт нь дараагийн томоохон сорилтод бэлтгэх хамгийн чухал үе шат болдог юм.
1xBet болон The MongolZ багийн хамтын ажиллагааны ачаар хөгжөөн дэмжигчид нь тамирчдынхаа тэмцээнээс гадуурх амьдралыг илүү ойроос таних боломжтой боллоо. Багийн тоглогчид болох Techno, cobrazera нар тэмцээний бус үеийн амьдрал болон 2026 оны хоёрдугаар хагасын төлөвлөгөөнийхөө талаар сонирхолтой ярилцлага өгснийг хүргэж байна.
Амралт ч мөн бэлтгэлийн нэг хэсэг
Энэ зун CS2-оос гадуур юу хийхийг хүсэж байгааг нь асуухад тэдний хариулт тун төстэй байв. Байнгын аялал, шахуу хуваарьтай байдаг тэдний хувьд хамгийн том тансаглал бол зүгээр л тухтай сайхан амрах ажээ.
Techno инээмсэглэн, хэсэг хугацаанд ч болов цахим ертөнцөөс хөндийрч, байгальтай ойр байж, дутуу нойроо гүйцээхийг хүсэж байгаагаа хуваалцсан юм. Харин cobrazera-гийн хувьд унтах цагаа цэгцэлж, зөв хооллон, өдөр тутмын эрүүл хэмнэлдээ эргэн орохоор төлөвлөж байна.
Амралт ба бэлтгэлийн тэнцвэр
Тэмцээнгүй байна гэдэг бэлтгэлээ бүрмөсөн зогсооно гэсэн үг биш юм. “Яг одоо амралт, бэлтгэл хоёрын аль нь илүү чухал вэ?” гэсэн асуултад хоёул “Тэнцвэрийг хадгалах нь хамгийн чухал” гэж нэгэн дуугаар хариулав.
Techno багийн зүгээс тоглогчдын хүч чадлыг нөхөх, сэргээхэд маш их анхаардаг ч формоо алдахгүйн тулд бэлтгэлээ тасралтгүй хийсээр байгааг онцоллоо.
cobrazera ч мөн үүнтэй санал нэгдсэн бөгөөд зөв амарч чадвал сэтгэл зүйн ядаргаанд орохоос сэргийлдэг, үүний зэрэгцээ үндсэн бэлтгэлийн хуваарь хэвээрээ үргэлжилж байгааг хэлэв.
Уул угалз, онгон байгаль ба нам гүм орчин
Techno нислэгийн ядаргаа, цэнгэлдэх хүрээлэнгийн нүргээнт чимээнээс холдож, хэд хоног ууланд амарч, байгалийн сайханд цагийг өнгөрүүлэхийг хүсэж байна. cobrazera-гийн хувьд ч мөн адил толгойгоо бүрэн амрааж, бодлоо цэгцэлж болох аниргүй, нам гүм газрыг илүүд үзэж байгаа гэнэ.
Олон сарын турш үргэлжилсэн тасралтгүй бэлтгэл (boot camp), тэмцээн уралдаан, урт замын аяллын дараа тэдний хувьд хамгийн том шагнал нь ердөө л нам гүм байдал ажээ.
Зуны төгс үдэш
Амралтын талаарх ерөнхий ойлголт нь ижил боловч зуны нэгэн үдшийг хэрхэн өнгөрүүлэх тухай төсөөлөл нь бага зэрэг ялгаатай байв. Techno-гийн хувьд бүх зүйл маш энгийн: амттай хоол идэж, ямар ч стресс, албан ёсны тоглолтгүйгээр эрт амрах нь эрч хүчээ бүрэн сэлбэхэд нь тусалдаг байна. Харин cobrazera-гийн хувьд арай өөр. Тэрээр амралтын үеэрээ ч CS2-оос бүрмөсөн холдож чаддаггүй гэнэ. Хэд хэдэн Faceit тоглолт хийж, буудалтын бэлтгэл хийснийхээ дараа дуртай хөгжмөө сонсон алжаалаа тайлдаг байна.
Хожигдлыг хэрхэн давдаг вэ?
Багийн чансаа зөвхөн хожлын тоогоор бус, хожигдлыг хэрхэн даван туулж буйгаар хэмжигддэг билээ. Techno-гийн хэлснээр, хожигдлын дараа юу болсныг тайвнаар ярилцаж, алдаандаа дүгнэлт хийгээд, дараагийн тэмцээний өмнө сэтгэл зүйгээ бүрэн шинэчлэх нь туйлын чухал байдаг аж.
cobrazera ч мөн ийм тактиктай байгаагаа хэлэв. Баг хамт олноороо гаргасан алдаагаа маш хурдан хугацаанд задлан шинжилсний дараа хэсэг хугацаанд Counter-Strike-ын талаар ярихаа бүрмөсөн зогсоодог гэнэ. Энэ нь тэдэнд шинэ эрч хүч, цоо шинэ өнцгөөс тоглолтоо харах боломжийг олгодог байна.
The MongolZ юун дээр анхаарах шаардлагатай вэ?
Багийнхан түр амралтын хугацаандаа ч өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр анхаарсаар байна.
Techno-гийн үзэж байгаагаар, багийн хувьд тоглолтын тогтвортой байдлаа хадгалах, раундын дундах шийдвэр гаргалтыг сайжруулах, мөн оноо ойрхон ширүүн тоглолтуудыг өөрсдийн талд итгэлтэйгээр эргүүлж сурах нь хамгийн чухал зорилт гэнэ.
Харин cobrazera-гийн хувьд гол анхаарах зүйл бол өрсөлдөгчөө илүү хурдан унших явдал ажээ. Ялангуяа мэдээлэл хомс, гаргасан шийдвэр бүр нь тоглолтын хувь заяаг шийдэж болох раундын эхэн үед өрсөлдөгчийнхөө тактикийг олж харах нь хамгийн чухал гэдгийг тэрээр онцоллоо.
2026 оны хоёрдугаар хагасын зорилго
Ирээдүйн зорилгынхоо талаар ярих үед тамирчид маань тун нухацтай болцгоосон юм.
Techno багийнхаа тоглолтыг олон улсын тавцанд улам тогтвортой байлгаж, томоохон тэмцээний цомуудын төлөө ширүүн өрсөлдөхийг хүсэж байна.
Харин cobrazera хамгийн хүчирхэг өрсөлдөгчидтэй хийх тоглолтуудыг онцолсон бөгөөд The MongolZ дэлхийн шилдэг (Tier 1) багуудын эсрэг тоглохдоо илүү өөртөө итгэлтэй байх хэрэгтэйг тэмдэглэлээ.
Үргэлж хамт байдаг дэмжигчдэдээ баярлалаа
Ярилцлагын төгсгөлд хоёр тоглогч маань нийт хөгжөөн дэмжигчдэдээ хандан сэтгэлийн үгээ хэлэв.
Techno зөвхөн ялалтын үед төдийгүй, ялагдлын гашуун мөчид ч үргэлж хамт байж, дэмждэг үнэнч фенүүддээ талархал илэрхийлээд, The MongolZ баг тэмцээн бүрт эцсийг хүртэл тэмцэх болно гэдгээ амлалаа. cobrazera ч мөн багийнхаа андтай санал нэгдэж, хөгжөөн дэмжигчдийн урам зориг, дэмжлэг нь түүний урагшлах хамгийн том хөдөлгөгч хүч болдог гэдгийг хэлсэн юм.
1xBet Монгол болон The MongolZ багийн энэхүү хамтын ажиллагаа нь өнөө цагийн CS2-ын тавцанд цахиур хагалж буй шилдэг багуудын нэгийг илүү гүн гүнзгий таньж мэдэх боломжийг олгож байна.
Зуны амралтаараа эрч хүчээ бүрэн сэлбэсэн тэднийг дараагийн тэмцээнүүдэд улам хүчирхэгжсэн бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирж, дэлхийг дахин нэг удаа гайхшируулна гэдэгт итгэлтэй байна!