Айчи-Нагоя 2026 Азийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Mobile Legends: Bang Bang-ийн шигшээ баг амжилттай тоглож, хүрэл медалийн болзол хангажээ.
Монголын баг хасагдах шатанд Хонконгийн шигшээтэй учраа таарч, өрсөлдөгчөө 2:0-ийн харьцаатай итгэл төгс буулган авсан байна.
Энэ ялалтын үр дүнд манай цахим спортын тамирчид Азийн наадмаас медаль хүртэх нь тодорхой болж, дараагийн шатанд Индонезийн шигшээ багтай өрсөлдөх эрхээ авлаа.
Монголын баг Индонезийн эсрэг өнөөдөр 17:45 цагаас тоглож, мөнгөн медалийн төлөө хүч үзнэ. Хэрэв энэ тоглолтод ялалт байгуулбал Азийн наадмын аваргын төлөө тоглох эрхтэй болох юм.
Ийнхүү Mobile Legends: Bang Bang төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг Азийн наадмын медалийн тавцанд гарах болзлоо хангаад зогсохгүй, шигшээ тоглолтод шалгарах боломжийн төлөө чухал тулаан хийхээр болж байна.